Banner
Н.Энхбаяр Хэнтийн нөхөн сонгуульд Е.Сагсайд дахиад сагсайдуулж болзошгүй
11
2019/04/11

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян прокурор Е.Сагсайгийн шүүгдэгчийнхээ эхнэртэй айлд хонож байгаа гэх хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл “Прокурор Е.Сагсай олон хүний хувь заяагаар тоглосон. Намайг хүртэл сагсайдаж ялласан” хэмээн ярьсан байдаг бол нөгөө талд прокурор Е.Сагсай нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын эсрэг Эрүүгийн хуулийн 13.11 буюу хувь хүний нууцыг задруулсан гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргажээ. Энэ нь гэм буруутай нь тогтоогвол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай заалт юм.

Тэгвэл ирэх зургадугаар сард болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өрсөлдөхөө ч мэдэгдсэн байдаг. Хэрэв мань эрийг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших аваас ялалт байгуулах өндөр магадлалтай гэдгийг судалгаа ч харуулдаг.

Нөгөө талд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, парламентын гишүүн болгох сонирхолгүй улстөрчид эрх баригч намаар зогсохгүй сөрөг хүчинд ч бий. Тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох хугацаа хаяанд ирсэн энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын эсрэг гаргасан прокурор Е.Сагсайгийн гомдлыг улс төрийн үйл ажиллагаандаа ашиглаж болзошгүй.

Учир нь, сүүлийн 10 жил МАН, АН-гүй түүнд хориг тавьж, улс төрөөс хол байлгаж чадсан билээ. Гэхдээ хууль, хүчний байгууллагыг энэхүү улс төрдөө ашигласан гэж зарим нэг нь ярьдаг. Харин өнөөдрийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт хориг тавих ямар ч аргагүй болсон учраас прокурор Е.Сагсайн хагас нүцгэн бичлэгээр шахалт хийхэд болохгүй гэх газаргүй. Тэгээд ч прокурор Е.Сагсайгийн ярьснаар бол түүний бичлэгийн Н.Энхбаяр нар захиалж хийлгэсэн гэх утга бүхий үгийг хэвлэлээр дайсан байдаг. 

Энэ бүхнээс харахад хэрвээ прокурор Е.Сагсай түүнийгээ нотолж, заргаа авч чадвал МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь битгий хэл ахиад ч хорихын хаалга татаж мэдэх аж. Дээр нь Н.Энхбаярыг шахагсад өнөөдөр бүгд өндөр эрх мэдэлд байгаа төдийгүй хууль зөрчиж бичлэг хийснийг ил болгох чадал ч бий нь нууц биш. Харин өш хонзонгоо авах гэсэн тэрхүү бичлэг нь эргээд Н.Энхбаяр нарт гай болж магадгүй хэмээн ярьж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
11
  • Зочин 2019 оны 04 сарын 11 [103.26.194.162]

    ХОНГИЛ ПРОКУОР ГАР ХӨЛ БҮЛЭГЛЭЛИЙН ЗАХИАЛГААР АЖИЛДАГ САГСАЙ ЯНХАН ӨВГӨН

  • Иргэн 2019 оны 04 сарын 11 [103.26.194.162]

    Сагсайг шалгах ёстой шударга биш хүн үнэндээ мөнгөөр явдаг л хүн

  • Зочин 2019 оны 04 сарын 11 [103.26.194.162]

    Шүүх прокуор шал худлаа ерөн МАНАНГИЙН талынхан байдаг гэмгүй хүнийг хэлмэгдүүлж гэмт хэрэгтэнг өөхшүүлэх өмгөөлдөг шударга шүүгч прокурор байхгүй үнэн

  • Монголчууд 2019 оны 04 сарын 11 [202.126.89.48]

    Болиочдээ. Ингээд байвал Энхбаярын төлөө заавал саналаа өгнө

  • ХОХИРОГЧ 2019 оны 04 сарын 11 [66.181.182.18]

    ЭНЭ НӨХӨР НЭГ ХЭСЭГТЭЭ Л ИХ САГСГАНАСАН ШҮҮ,НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРЧ ӨӨРӨӨР ЧИНЬ БАРАХГҮЙ ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ ГАЙ ИРНЭ ДЭЭ

  • Zochin 2019 оны 04 сарын 11 [99.203.15.126]

    Sadar uvgun

  • солонго 2019 оны 04 сарын 12 [51.15.80.14]

    Enhbayart sanalaa ogmo yaagaad ingej neg huniig shahad bgaan oorsdoo uhtelee aij bgaa ni ilt bn

  • Зочин 2019 оны 04 сарын 12 [182.160.38.120]

    Эрдэнэжамъян л Sacrifice болчих вуу даа.

  • Дэлэг 2019 оны 04 сарын 13 [182.160.36.132]

    Энэхбаярыг хөөрхий гэж үзээд байгаа болохоос түүний татуулсан хар зам өнөөдөр монголыг бүсэлчихээд хөдөлгөхгүй байна шүү дээ.Саяхан нөгөө алдарт Эрдэнэбилэг одоогоос 12 жилийн өмнө аливаа бизнес хийхээр ашгаасаа 20 хувийг хаанд өргөдөг журамтай байсан гээд ярисан. Тэр үед тэр хаан хэн байсан гээд сөхвөл мөн ч том юм гарна даа.Энхболдын газрын луйвраасъ20 хувийг авч байсан бол яанаа.Энэ нөхөр дуугүй л байсан нь дээрдээ.Түүнийг дагаж яс горьдсон долдойнууд ч шуналаа татвал таарна даа

  • Дэлэг 2019 оны 04 сарын 13 [182.160.36.132]

    Хэнтийн тойрогт Энхбаяр өрсөлдөөд улам л нэр хүнд нь унана.Хэнтийнхэн хэдий тэнэг гэсэн нутгийн хоёр залуу төрийг шинэчлэх гээд зүтгэж байхад Энхбаярыг сонгоод зогсож байхуу?Ариа ч үгүй байлгүй дээ.

  • Zochin 2019 оны 04 сарын 14 [64.119.18.81]

    Vnen uruvdmuur yumaa mongolchuud bid odoo N.Enhbayaraar yah yumbedee dahial usuu horsol buun hervvl bolno buz. Mongolchuud zovoh yasan durtai hvmvvs vee. Ene ih hervvl us honzon ch hvmvvsiig aimaar zovooj bna shvvdee MONGOLCHUUD MINI

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.