Banner
ЖДҮХС-гаас зээл авсан дараах компаниудын хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ
0
2019/04/12

ЖДҮХС-гаас зээл авсан дараах компаниудын хэрэг бүртгэлтийн хэргийг энэ сард хаажээ.

  1. ХХААХҮ-ын сайдын тушаалаар УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, "Чацарганы өгөөж" төслийг хүргүүлсэн хуулийн этгээдэд 500 сая төгрөг, "Задгай болон савлагаатай фемент ачиж буулгах байгууламжийн төсөл" төслийг хүргүүлсэн "Эс Би Би Эй" ХХК-д 300 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг

  2. "Газрын шим" төслийг хүргүүлсэн хуулийн этгээдэд 10 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг

  3. "Өндөр сант" төсөлд 15 сая төгрөгийн зээл олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргахад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  4. "Үслэг чанар нэхий элдэх" төсөлд 15 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  5. "Мал нядалгааны газар байгуулах" төсөлд 200 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  6. "Хараат хайрхан уул" ХХК-ийн "Үхрийн фермийг өргөжүүлэх, эрчимжүүлсэн сүү, махны чиглэлийн үхрийн ферм, тэжээлийн үйлдвэр байгуулах" төсөлд 200 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  7. "Өлзий дэн" ХХК-ийн "Амны хөндийн эрүүл мэнд-эко дент" төсөлд 500 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  8. "Ричнес инвестмент" ХХК-ийн "Дэвшилтэт технологи бүхий гурилын үйлдвэр" төсөлд 850 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  9. "ЖГБ" ХХК-ийн "Силикатын үйлдвэр" төсөлд 200 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  10. "Үйлдвэрийн өргөтгөл, техник, технологийг шинэчлэх тухай" төслийг хүргүүлсэн хуулийн этгээдэд 500 сая төгрөгийн санхүүжилт олгож, давуу эрх олгосон гэх хэргийг

  11. "Дотоодын үхэр сүрэгт тулгуурласан 400 үнээний цогцолбор фермийн төсөл" төслийг хүргүүлсэн хуулийн этгээдэд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгож давуу эрх бий болгосон гэх хэргийг

  12. "Амталж хатаасан мах үйлвэрлэх төсөл" нэртэй төсөлд 300 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргийг

  13. "Өвлийн хүлэмжинд хүнсний ногоо тариалах төсөл" нэртэй төсөлд 35 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

http://itoim.mn/article/xeRfN/16428

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.