Дундговь аймагт тэнгэрийн тамгатай ботго төрсөн гэжээ
2
2019/04/12

Дундговь аймгийн Өлзийт сумын мянгат малчин тэмээчин Отгоны Жаргалсайханы  сүрэгт хүрэн халзан ботго гарчээ. Яг адуу шиг халзан иймэрхүү  хөөрхөн ботго эдний хотонд урьд нь нэг удаа гарч байсан бөгөөд үүний дараа тэднийх  1000 тэмээчин болж байжээ.  Тийм болохоор  ийм өнгө сүлэлдсэн халзан ботго  гарсныг нутаг усныхан ихэд бэлэгшээж байгаа гэнэ. Тэгэхээр ийм  содон зүстэй ботго  төрөх нь тохиолдол элбэг биш ч гэлээ байдаг аж. Түүхийн нэгэн эх сурвалжид "Тэмээ зүс холилдсон айлыг тэнгэрээс хүртсэн тамгатай хэмээн үзэж, таван удаагийн гэмээс чөлөөлж, Их хаанаас тэгш тооны ханатай гэрээр хөхиүлэн шагнаж, нутаг оронд нь гурван үеэр нь дархлан, хөвгүүдээс нь цэрэгт татахгүй буюу, цэрэгт сайн дураар явсан тохиолдолд зуутын даргаар тавьдаг ёс Өгөдэй хааны үед байжээ" гэсэн байна.  Үнэхээр сонин тохиол аж.

Дашрамд дурдахад Жаргалсайханы аав Х.Отгон  нутаг усандаа алдартай малчдын нэг бөгөөд Монгол Улсын гавьяат малчин хүн юм.

Бичээчийн Батмөнх

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 04 сарын 12 [202.126.89.189]

    Залруулъя, генийн өөрчлөлт шүү! Өвчигнөж төвчигнөхөө больцгооё л доо, бүгдээрээ.

  • Demiir 2019 оны 04 сарын 12 [49.0.218.66]

    Bolj uz. Ym bolgoniig muiharaar harj buruugaar bodhoo boli.iher unaga hurtel hovor gardag bas geniin oorchlotuu.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.