Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгээс хураасан хөрөнгийг ХУУЛИЙНХАН хувьдаа завшсан байж магадгүй
2
2019/04/12

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлсөн 40 сая америк долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “Миний хувьд Жаст группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулах нь зүйтэй. ЗГХЭГ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгүүд нь ямар зарчмаар хэн рүү шилжсэн бэ гэдэг ээдрээтэй асуудал болж байна. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой. Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Дуулиан тараад яваад байдаг асуудлыг үнэн зөвөөр нь мухарлаасай гэж бодож байна. Стандарт банкны хэрэг ч мөн адил “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт мухарлагдана” гэсэн юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • ИРГЭН 2019 оны 04 сарын 13 [66.181.189.54]

    Батхүү хөрөнгөө нэр нөлөөгөө ашиглаж байгаад нуусан. Гарцаагүй. Эрдэнэтийн өрийг төлөх ямар ч хөрөнгөгүй гээд байсан нь МАН-ын томчуудтай хуйвалдсан л байхгүй юу. Тэр стандартаас авсан мөнгөө ч Баяр тэргүүтэй МАН-ынханд өгсөн. энэ бол ойлгомжтой. Тэгсэнийх нь оронд ял зэмгүй, худлаа сенсаац тарьж байгаа л өрийг нь улсаар төлүүлээ л дуусана. ЭНэ Оюун-эрдэнэ бас хуулийнхан руу чихэж байгаад намынханаасаа холдуулах гэсэн санаагаа хэлчихлээ гэж бодож байна. Үхсэнийх нь шудрага байхав. Том ах нарынхаа замаар яваа шинэ үеийн хулгайч нарын нэг ш дээ.

  • ТӨМӨР 2019 оны 04 сарын 16 [202.5.198.33]

    ШОРОНД ХИЙЧИХЭЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВААД АЛГА БОЛГОДОГ ИЙМЭРХҮҮ АСУУДЛУУД ӨӨР ОЛОН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГА АЛГА МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙГ ХЭН АЬСАНЫГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.