Banner
PAPARAZZI СЭТГҮҮЛ: Тэр эцэг бус “ААВ” байхыг эрхэмлэнэ
8
2019/04/13

Эцэг байх уу... аав байх уу...энэ бүх эрчүүдэд хамаатай асуудал. Амьдралын их ачаанаас зугтсан эцэг нэртүүд энэ нийгэмд олширсоор байгаа нь дэндүү эмгэнэл. Айлын танхи охиныг жаргаана гэж амлаж, энэ биеийг нь хэд болгог үржүүлчихээд алга болж, дахиад нэг бүсгүйн амьдралд “алдаа” нэртийг үүсгэн явах эцгүүдэд ААВ нэр дэндүү гоёдно. Сэтгүүлийн энэ дугаарт бид бүхний сайн танил нэгэн сайн аавын амьдралын хэсэгхэн хормыг оддын булангаараа дамжуулж та бүхэнд толилуулъя .

“Universe best songs” шоу нэвтрүүлгээр алдрын гараагаа эхлүүлсэн  “Ёодолчин” хэмээх шавилхан бор залуу П.Баярцэнгэлийг танихгүй хүн ховор биз. Дорнод нутгийн авьяаслаг залуу КУДС-ын ангид жүжигчин мэргэжил сонгож их хотын амьдралд хөл тавьж байсан үеийг өнөөдрийн П.Баярцэнгэлтэй харьцуулахад бас ч гэж их өөрчлөгджээ. Хөдөлмөр, хичээл зүтгэл хүнийг амжилт өөд хөтөлдөг гэдгийн нэгэн тод жишээг үеийн залуусдаа харуулж яваа энэ мундаг залуугаар бахархам... Өөрийн хөлс, хөдөлммөрийн үр дүнг хүртэж, амжилт өөд тэмүүлж буй түүний нэр Монголын урлагийн салбарт тод бичээстэй байна. Чамгүй хэдэн дуугаараа залуусыг байлдан дагуулж, өрсөлдөөн ихтэй энэ салбарт хит болгоно гэдэг амаргүй даваа. Гэсэн ч тэр энэ бүгдийг хэдийн чадсан.

 Урлагийн хүнд ар, гэр амьдралдаа зарцуулах цаг хомс байдаг гэдэг. Тиймээс манай урлагийн зарим эрчүүд гэрийн сайн аав биш хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бий. Тэгвэл П.Баярцэнгэл тийм биш ажээ. Насны ханьтайгаа учирч, хоёр сайхан гүнжийн аав гэх эрхэм алдрыг зүүсэн дуучин залуу маань нас залуу ч хэнээс ч дутахгүй амьдралаа төвхнүүлэн аз жаргалтай явж байгаа нь энэ. Түүний нэгэн өдрийн амьдрал бусдын адил үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхээс эхэлнэ...дэлгэрэнгүйгээр PAPARAZZI сэтгүүлийн 009 дугаараас уншаарай. PAPARAZZI сэтгүүлийн тус дугаарт бусад урлаг соёл, улс төрийн эрхэмүүдийн папарацци мэдээллүүдээс гадна уламжлалт контентуудын дагуу таныг үл уйдаах сонирхолтой мэдээ, мэдээллүүдээр баялаг байх болно. Угшигч та сэтгүүлтэй холбоотой мэдээллийг 88116363 дугаараар холбогдож аваарай. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • Zol 2019 оны 04 сарын 13 [109.41.129.131]

    Uasan hrhn ium be buur hair hurchlee

  • Zozi 2019 оны 04 сарын 13 [64.119.26.166]

    Amjilt husie azjargaltai onor otgon enh tunh amidraarai

  • Зочин 2019 оны 04 сарын 13 [64.119.19.25]

    ААВ ГЭДЭГ ҮГ МАШ ДОТОНО СОНСОГДДОГ ЭРХЭМ ХҮНИЙГ ДУУДДАГ ҮГ ЭЦЭГ ГЭДЭГ ҮГ БОЛ МАЛД Ч БАЙДАГ .

  • Irgen 2019 оны 04 сарын 13 [43.250.126.59]

    Ene neg maijiisan uvgun shig uym . Uuriiguu aimar ih uym bodchihson buun ih Zan chaavaas da huurhii

  • Zochin 2019 оны 04 сарын 15 [202.126.89.48]

    Гэр бүлд нь аз жаргал хүсье

  • Зочин 2019 оны 04 сарын 16 [203.91.118.247]

    Сайн л залуу шүү.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.