Banner
Ц.Элбэгдорж: Ц.Нямдорж бол Монголын төрийн амин судсанд соёо нь гүнзгий шигдсэн хорлогч
31
2019/04/13

Ц.Элбэгдоржийн  нийтлэлээс Ц.Нямдоржийн тухай бичсэн "УРВАЛТ" гэх дэд гарчигтай хэсгээс нь хүргэе.

Хамгийн утгагүй тэмцэл бол үнэ цэнгүй хүнтэй тэмцэхэд оршдог. Цэндийн Нямдорж бол үнэ цэнтэй хүн биш. Учир нь түүнд үнэ цэний тухай ойлголт оршдоггүй. Харин тэр үнэ цэнтэй юмыг олж зуухдаа гаршсан. Тэр хууль, бодлогод хор шингээж Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хорлодог хүн. Өөрт нь ашигтай бол янагшиж гийнадаг, ашиггүй бол шүлсдэж дайрдаг. Тэр зүсээ яаж л бол яаж хувиргана. Шалбааг ч долооно. Шатар ч мэрнэ. 

Нямдоржид аюултай зэвсэг нэг бий. Тэр бол түүний өш хонзон. Түүний шүд. Тэр сэдэв олж зуухдаа сурамгай. Тэр нил ялгадасан дундаас ч сэдэв олно. Чадлаа урвалтаас авдаг. Тиймдээ ч мууд дээрэлхүү. Тэр шахааны зөрүүнд мэргэшсэн. Шаахайны том жижгээр эзнээ таньдаг л этгээд. 

Ц.Нямдорж бол Монголын төрийн амин судсанд соёо нь гүнзгий шигдсэн хорлогч. Хэрэв тэр Монголын төлөө хүн шиг явсан бол хүн шиг харьцахсан. Тэр Монголоо, эрх чөлөөгөө, ард түмнээ гэсэн үнэтэй бүхнийг түүж зуудаг. Эзэд нь ч түүнийг “стратегийн даалгавар”-аар тэжээж Монголд ашигладгаа нууж байгаагүй. Эхнээсээ л тийм байсан. Тэр одоо ч харь эздийнхээ сонирхолд үйлчилсээр л байгаа. 

Нямдорж Монгол улсын амин эрх ашгийг харийн даалгавраар бусниулж ирсэн. Тэр илчлэгдсэн. Илчлэгдээд бүр цагаандаа гарсан. Тэр сүүлдээ даалгавартай ч, даалгаваргүй ч Монголыг хорлодог болсон. Нямдорж Монголд юу тустай, юу тусгүйг ч мэдэхээ байсан. Түүний Монголд тарьсан гайг тоймлох нь цагийн баруул мэт боловч, заримыг нь дугаарлаж үлдээх нь сургамжтай. 

Нэг: Монгол улсын хуулийн салбар. Шинэ Монголыг хорлох ажлаа Нямдорж эндээс эхэлсэн. “Монгол улсын Засгийн Газрын хуралдаанд болон Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэх асуудал, төсөлд нөлөөлж чадах уу?”. Нямдоржоос эздийнх нь асуусан эхний асуулт энэ. Нямдорж түүнд “Чадна” гэж хариулсан байдаг. Монголын аюулаас хамгаалах байгууллагын илтгэх хуудсанд тэмдэглэл болж туссан энэ баримт хожим бас ил болсон. Монголын хуулийг самрах бол Монгол улсыг самрахтай тэнцэнэ. Саарал ордонд нэвтрэх эрхтэй болж, хариас үүрэг авч эхлүүлсэн түүний энэ ажил 30-н жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Хоёр: Нямдоржийн Хятадын тусгай албанаас 1990 оны их өөрчлөлтийн дундуур авсан өөр нэг даалгавар бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнийг хянаж байсан гүйцэтгэх ажлын баримтад энэ тухай яригддаг. Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийг сааж иддэг гинжин холбоо одоо болтол тасраагүй. Улс орны саалийн үнээг эхлээр хөхөж амташсан хүн. Хулгай ч энд бий. Гэмт үйлдлүүд ч энд бий. Энэ үйлдвэрийн эргэн тойрон дох явдлууд Монгол улсын эдийн засгийн бие даасан чадавхтай шууд уялддаг. Бүр цаашилбал Монгол улсын амин эрх ашиг бүхий олон зангилаа асуудалтай холбогддог.

Гурав: Цэндийн Нямдорж бол улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагад өш санасан хүн. Монгол улсын тусгай албанаас түүнд тухайн үед анхааруулга өгсөн байдаг. “Та улс орны аюулгүй байдалд аюул учруулж болох үйл ажиллагаанд холбогдлоо” гэж. Монголын төрд зүтгэж байгаа хүнд хэн ч зөрчих эрхгүй цор ганц - алтан дүрэм байдаг. “Монгол улсын эрх ашгаас урвахгүй. Бусад улсын эрх ашигт үйлчлэхгүй”. 

Монголын түүхт төрийн энэ алтан дүрмийг илтэд, эрээ цээргүй зөрчсөн хүн бол Цэндийн Нямдорж. Үүнийг нь мэргэжлийн байгууллага тогтоосон. Тэр энэ байдалдаа гэмшсэн шинжгүй явдаг хүн. Энэ үйлдлээрээ Нямдорж Монгол түмний нүдэнд, хойч үед буруу үлгэр болж, нүгэл үйлдсээр байгаа юм. 

Нямдорж бол Монголын төрийн итгэлийг удаа дараа шившигтэйгээр эвдсэн. Монголын төрийн буурал түүхэнд хууль хулгайлж шийтгэгдсэн цор ганц төрийн өндөр дээд албан тушаалтан. Их хурлын дарга болж суучхаад, Их хурлынхаа хууль тогтоох дээд эрх мэдлийг хулгайлж явсан хүн. Түүнд хулгайлаагүй юм Монголд үлдээгүй. Түүнд үнэн байхгүй. 

Монголчууд урвалтад дургүй хүмүүс. Сайд түшмэд нь урвахад бүр дургүй. Хүний хир баргийн алдааг өршөөдөг Монголын цайлган, ууч сэтгэл урвалтыг үзэж чаддаггүй. Монголд урвалтыг зөв гэж үздэг, ажил амьдралынхаа дадал хэвшил болгосон ганц хүн бол Цэндийн Нямдорж. Тэр Эрүүгийн шинэ хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасуулах гэж хүртэл шуугиулж байсан. Тэр шүүхийг ч татан буулгах гэж сүрдүүлж хууль барьж гүйсэн. 

Зуулт

Нямдорж бол шорон тогтолцоонд талтай хүн. Монголд өрнөсөн ардчиллыг дэмжиж нэг үг дугарсан удаагүй. Тэр ардчиллыг үргэлж зууж, урж сэглэж ирсэн. Ардчилал бол аллагын өмнө хүчин мөхсөддөг тогтолцоо. Гэхдээ ардчилал бол аллагатай зэрэгцэн оршдоггүй. Ардчиллыг хуулиар хамгаалдаг. 

Алуурчинтайгаа цуг амьдардаг нийгэм гэж үгүй. Тиймээс хууль шүүх, цээрлэл шийтгэл оршдог. Бидний мэдэх аль ч нийгэмд аллагыг зөвтгөж байгаагүй. Алуурчдаар бахархаж байгаагүй. Харин хар цагааныг хуулиар л ялгаж шийдэж ирсэн. 

Бид хүний амийг, хүн гэсэн хүндэт нэр төрийг эрхэмд үздэг улс болох гэж зорьж яваа. Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс. 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын нэн шинэ түүхийн улаан толбо юм. Зоригийг хэн алсныг, хэн үүнд хамааралтайг, ямар сэдэл учир холбогдлоор энэ хэрэг үйлдэгдсэнийг олж тогтоох нь Монголын мөрдөн шалгах, шүүн таслах байгууллагын ажил. Яагаад энэ хэрэг илрэхгүй олон жил болсны учир шалтгааныг бас олж тогтоох. Мөн сүүлийн үед өрнөж байгаа асуудал, хардлага сэрдлэг бүрийг шалгаж мухарлах.

Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм. 

Нямдорж бол Зоригийг ганцаараа гэж андуурч байгаа юм. Зориг бол ардчилалд хайртай зүрх бүрийн тоогоор оршдог. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг бүрэн тайлагдтал тэдний зүрх амрахгүй. Нямдорж Зоригийг хөнөөсөн хэрэгт нөхдийг нь гүтгэж захиалагч, гүйцэтгэгчээр нь нэр бүхий гэмгүй хүмүүсийг тодруулж, тамлан зовоож “даргагүй нам сонгуульд яаж ордгийг харна” гэж занаж тохуурхаж байсан. 

Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн. 

1930-аад онд Монголын цөстэй, нэртэй бүхнийг залгисан Жамбалдоржийн эрүү шүүлт Нямдоржийн үед ч үргэлжилсэн. Шинэ мянганы эхэнд өөрийнх нь нэртэй хар хуульдаа ч эрүү тамалгаагаа хадгалсан. Тэр эрүү шүүлтийг халах шинэ цагийн хууль, хуулийн заалтыг өөрөө эсэргүүцэж унагасан. Мөрдөх хугацааг нь хориг тавиад ч дийлдэлгүй хойшлуулсан. Тэнд байсан шинэчлэл, өөрчлөлтийг улдан зулгааж өөрчлүүлсэн. 

Зоригийг алсан алуурчид илэрсний адил, аллагын захиалагч хатгагч нь илэрч л таараа. Үүссэн нөхцөл байдлыг Монголын хууль шалгаж л таараа. Алдаа гарсан бол алдаагаа засаад сургамжаа аваад, хуулиараа шийдээд л явна. Хэрэгт хохирсон Монгол улс байгаа цагт хэргийг хаана гэж л лав байхгүй байх. Зориудаар, санаатай будлиан хутгасан бол түүнийг ч шалгаж нягталж л таарна. Гэрчтэй, үйлдэлтэй, ул мөртэй бүхнээ баллаж устгаж чадахгүй. Энэ бүхнийг харах, хянах, хамгаалах, баримтжуулах ажлаа Монголын хууль, хуулийнхан хийж байгаа байлгүй дээ. 

Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ. 

“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах. 

Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү! 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
31
  • Unen 2019 оны 04 сарын 13 [66.181.177.198]

    Novsh

  • зочин 2019 оны 04 сарын 13 [66.181.178.15]

    Элбэгдорж нэг агууллагагүй цэцэрхэж олон жил хөрөнгөжиж явлаа. Ард олон нь ихэнхи нь ядуураад байгааг юу гэх бол. Шудрага ёс ,гэж их хашгирсан хүмүүс итгэсэн. Одоо нэг сорон мөлжигч, алан хядагч ,эрүүдэн шүүгч нараас салах гэж тэмцэж байхад юу гэнээ. Зоригыг алуулахад түүнээс өөр хүн хараагүй гэнэ. Зоригыг алуулахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, хэргийг нуун далдлахад Ерөнхийлөгч байсан байх юм. Хардаж шалгаж таараа.Сандрах хэрэггүй. Хүн хүн рүү үсчээд боож үхэх нь. Мөрдөгчидтэй уулзаж цэцэрхэнэ биз дээ. Ард олноо өөр шигээ биш гэхэд талын чинээ хөрөнгөтэй болгосон бол юу ярих билээ. Бурхан олж харна аа чамайг.

  • Зочин 2019 оны 04 сарын 13 [202.9.42.170]

    чам шиг л өөрийн эрх ашгийн төлөө хэлээрээ тархираа вирустай шүлсээ үсчүүлэн худлаа донгосохгүй л дээ удахгүй булхай чинь ил болох гээд гэлбэлзээд олон хүнээр дүрээ хийлгэж бна да чи муу хүзүүгүй новш монголын минь дархлааны эсрэг томуу

  • монгол 2019 оны 04 сарын 13 [202.55.188.33]

    Энэ тарваган тахал галзуурчжээ, чи л харин наадахь тодорхойлолтондоо яв, цав тохирно, Нямдорж бол монголчуудын хайртай хүн.

  • Zochin 2019 оны 04 сарын 13 [139.5.216.198]

    Bichsen bugd ni ooriigoo xeljee.chi tiim ix shudarga ardchilagch yum bol Zorigiig bi aluulsan geed shudargaar xergee xuleechixeech xuzuugui novshoo.

  • Хх 2019 оны 04 сарын 14 [202.126.89.48]

    Өөрийгөө бичсэн юм биш үү.Чи өөрөө алуурчингаар бахархадаг биз дээ.Чиний Хурц Энхбатыг алаа биз дээ.Муу тарвага яасан их сандарч байхын.Ард түмэн чамайг бүгдээрээ үзэн ядаж байна шдээ.

  • zochin 2019 оны 04 сарын 14 [202.179.27.151]

    ert deer yeus mon al ch zasgiin yed eruu schuult baisan, chamgiin sonircholtoin ich olon jil , allagiin zachialagchiig nuuchaar chamgaalj, dund n Nymdorj namiin daalgavaraa oortoo ich aschigtaigaar albaar chergiig budiluulj , tsag alduulj uls toriin toglolt chiij bgaa n il charagdaj bna. Oroi bolgon TV neg l dogschin uurtai ,yrij baigaa n er oilgogdochgui , ooriigoo omoorson um baichiin ,odoo bol, chamaas busad n ajillaa chiimeer bna.

  • zochin 2019 оны 04 сарын 14 [202.179.27.151]

    Altjin, Bulgan emgen nar bas Bagabandiig ene ajiliaa medechgui chutguur Nymdorj dandaa omoorch uls orniig ulam chymraachaa boli.

  • хорол 2019 оны 04 сарын 15 [64.119.25.177]

    хурц нямдорж элбэгдорж бүгдээрээ л итгэж болохгүй хмс санагддаг даа, ямар учиртай хмс жүжиг тоглоод бдын, нямдорж гадны тагнуул юм бол 3уулаа 1 эзний тагнуул бидэнд жүжиг тоглож бж болох юм.

  • Алдар 2019 оны 04 сарын 15 [211.36.141.149]

    Нямдорж бол адгийн гэж хэлэхэд хэт багадам гайтай хүн. Элбэгдорж ч өөрөө бас Монголын үндэсний аюулгүй байдалд Нямдорж-оос дутахааргүй гай болсон хүн.

  • Лу.Болд 2019 оны 04 сарын 15 [202.21.108.232]

    нямдорж новшийн новш нь үнэн элбэгдорж бүр давж гарах новш.элбэгдоржоо чи ерөнхий сайд байлаа ерөнхийлөгч байлаа.эрх мэдэл чамд хангалттай байлаа.нямдоржийг новш гэдгийг мэдээд байсан юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхгүй яасан юм бэ? одоо ажилгүй зоригийн хэрэг биш болоод ирэхээр амь орж гоншигнох хэрэггүй л дээ.зориг алагдсны маргааш АН-ын байрны үүдэнд инээд алан зогсныгоо одоо нэг тайлбарлах цаг чинь болсон.

  • Zochin 2019 оны 04 сарын 15 [103.229.122.191]

    Huzuugui nowsh chi udahgui unend guitsegdene. Ard tumen teneg bish. Odoo chinii hoshgiruuldag tsag ungursun.

  • 123456 2019 оны 04 сарын 15 [202.21.100.210]

    ingexed bid xeniig songochixvoo xulgaich deeremchin aluurchdyg uu

  • үсэрсэн шүлс 2019 оны 04 сарын 15 [64.119.19.166]

    Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн.

  • irgen 2019 оны 04 сарын 15 [202.21.118.174]

    uuriiguu hen gej bodood ene hynii tuhai yarina be!!!ulsaa hudaldaj ard tymniig huursan chamaig bodvol heleh ygtei hiisen yumtai hyn shyy!!

  • nymaa 2019 оны 04 сарын 15 [203.91.115.46]

    nymdorj gedeg hvn yaavch zvgeer hvn bish bi demjdeg gehdee tagnuul baih magdlal undur

  • !!! 2019 оны 04 сарын 15 [49.0.137.164]

    hoer har heree mini neh ni heniigee gehel tag adilhan hoer Har Hereel dee!

  • trtr 2019 оны 04 сарын 15 [202.9.42.20]

    uursdiiguu sain l ilchilj baina.

  • d 2019 оны 04 сарын 15 [202.9.44.108]

    za bolichihooch, elbeg ee. ingelee geed gemt herguud chini tsairahgui ...

  • хаха 2019 оны 04 сарын 15 [203.91.119.94]

    хэргүүд нь илрэх гээд өмхийгээ тавих гээд байнаа даа. зул бөхөхийнхөө өмнө бадамлахдпаг гэдэг шиг ерөнхийлөгч агсан их хуцаж байх шив дээ.

  • Бат 2019 оны 04 сарын 15 [150.129.140.245]

    Элбэгдорж та өөрөө ямар хүн бэ. Та улс орны эрх ашгийг дээдэлж байсан уу. Үгүй шүү дээ. Урд нь ингэж хэлж ярихгүй яасан юм. Одоо яагаад сандраад байгаа юм. Эрдэнэт, эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гараад ирэхээр сандраад хүн болгон руу үсчээд л байх юм. Та гутлаа тослоод, зангиагаа бэлдээрэй хэрэг болно шүү

  • зочин 2019 оны 04 сарын 15 [202.70.34.38]

    Нямдорж бол сонгууль дөхөөр шоугаа хийдэг,хүнд өс хонзон их санадаг новш доо энэ хүн одоо улс төрөөс гарах хэрэгтэй одоо болих цаг нь болсон Нямдоржид хэсэг бүлэг хүмүүс л хайртай байх. монголчууд бүгдээрээ хайртай биш байхаа

  • zochin 2019 оны 04 сарын 15 [202.126.89.152]

    jinhene eh ornoosoo urvaj ulsiin nuuts zadalsan hun ni Elbegdorj yum sh dee, ard tumen maani sanaj l baigaa baih, Nyamdorjiin tagnuul gedeg bol uls toriin oshoo avalt baisan, ner hund ni osohoor l teriig ni yarij gargaj tavidag bur hevshil bolson sh dee

  • Zochin 2019 оны 04 сарын 15 [77.248.124.240]

    Yu geed bnaa ene aluurchin

  • л 2019 оны 04 сарын 16 [150.129.142.158]

    ямар их айдас вэ??

  • од 2019 оны 04 сарын 16 [150.129.142.158]

    ямар их айдас вэ???

  • zuv zochin 2019 оны 04 сарын 16 [182.160.2.66]

    yasn unen biuchee ve dandaa ene hergiig ilreh bolohoor yamar neg arga oldog zamharuulah gej uilee uzej nuur amaa urchiilgeed l bi heleed bsan geed l neg ih daldiig haragch shig tarhi ugaaj eheldeg ni yamar negen No bgaag ni ilchileed bdag .Ene hun 20garan jil huuli zuin said hiihdee olon eruuden shuultiig sonsoj uzej bsan ch bugdiig ni haraagui sonsoogui met bdag uuruu eruuden shuuh Sandal hurtel Hyatad ah naraasaa 400shirhegiig zahialan avchruulj bsan hun shdee.yagaad ingej mongoliin HUuli hyanaltiin undur alban tushaaltanguudaar TuG tahih bolson ni ih sonin Mongolchuudiig hagaralduulj uraltduulj l baival BAh ni hanaj ard ni ineegeed suuj bdag hun shig haragddag yasan nuguu uhtel uzen yadaad baidag Battulgataigaa hezee neg hunjild orchihvoo unench shudraga hun iim bdag gedegt itgej uguhgui yumaa.BAs neg sanal bna bid bugd Ardchilal garch ireegui bol unuudriinh shig ingej Feiseer dongodoj chadah bsan uu.Bas hurungu mungu bulaatsaldaj zasag turuu haraaj chadah bsan uu.Gudamjaar duuren zaigui yavah mashintai baih bsan uu. Durtai tsgdtaa tsunhee uureed gadaadiin ali neg ulsad zorchij chadah bsan uu er ni ardchilalaa avaad Zail geed bgaa humuust helehed bidniig ingej hutsah erhtei bolgoson ardchilal buruugui ardchilaliig dalimduulj ard irgedee huurch bgaa turiin undur alban tuishaaltanguud tuun deer ardchilaliin buyand 3tom HAustai bolson Nyamdorj urgelj haraaj zuhej bdag ene hun ardchilaliin buyand l ingej yavaa harin huuchin niigemdee bsan bol bid buuviisun heden haltar yumnuud darga nariinhaa uuduus turiin deedchuudiigee haraah l yum bol hen neg ochij hovlood shuud shoron yavah tiim l tavlintai baih bailaa gej bodoj uzsen uu gej asuumaar bnaa

  • ard 2019 оны 04 сарын 17 [27.123.213.2]

    zorigii heregt elbegdorj batvvl hoer yaahii argagvi holbootoi doo zorigii g ongorsonii daraa ellbegdorjoos yriltslaga awhad ineegeed l yu boloogvi ym shig ineed aldaad baisan shdee ene ih nootoi doo mon batvvl bulgan nar

  • irgen 2019 оны 04 сарын 17 [27.123.213.2]

    elbegee chi bol nymdoroos aimaar zorgiig chi alsandaa

  • Гэрэлт-Ирээдүй 2019 оны 04 сарын 17 [103.9.90.98]

    Хоёр адилхан төрийн түшээнцэрүүд бие биеэ ингэж хэмлэх ямар хэрэгтэй юм болдоо.Та хоёр бол ямар ч ялгаагүй яг адилхан хулгайчууд ,Мөн адилхан зуумтгай ноход.Та хоёрын дараагийн төрд зүтгэх хугацаа дууссан.Та хоёр хоёулаа олон хүнийг ажилгүй болгож хэлмэгдүүлсэн.Та хоёрын ажилд дэвшүүлэн тавьсан бөгс долоогчид чинь та хоёрт сайн байх.Өөрөөр ард түмэнд адилхан дүн тавиулчихсан арчаагүй амьсгаанууд

  • зочин 2019 оны 04 сарын 17 [66.181.161.118]

    намтар түүхээ захиалгаар бичүүлсэн нь хамгийн их хорлол тарих байх шүү Элбэг амтаа

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.