Banner
Банк нь дампуурсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түтгэлзүүлж болзошгүй
5
2019/04/16

Гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг жишиг бий.  2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Б.Гантулга гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нэгэнт  УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол үүнийхээ дагуу хариуцлага хүлээх л ёстой. Соёлтой, ёс зүйтэй улс орнуудад ийм туршлага бий. Гэхдээ манайд бол гишүүд яаж ийж байгаад бүрэн эрхээ хамгаалж үлдэхийг хичээдэг. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд л гэхэд  ЖДҮХ сангийн асуудалд холбогдсон хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар ам тангараг өгөн байж, ангийн нөхдөө хамгаалан үлдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон үйл явдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Ундармаа гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөх  шаардлагатай болж байна.

Учир нь Б.Ундармаа гишүүний эзэмшилд байдаг Капитал банкны дампууралтай зэрэгцэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудал хөндөгдөж байгаа юм. Тухайлбал Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг салхинд хийсэхтэй тулаад байна.

Гэтэл Б.Ундармаа гишүүн үүнийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээх сонирхолгүй байгаа бололтой. Өөрийн эзэмшлийн банканд төрийн сангийн тэр тусмаа ард түмний татварын мөнгийг хүүгүй шахам удаан хугацаагаар байршуулсны эцэст банк нь дампуурсан. Харин Б.Ундармаа гишүүний УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэгчээр халхавч хийн, дээрх асуудлыг үл тоосоор байна. Нэг үгээр тэр уснаас хуурай гарахаар төлөвлөсөн гэх.
Гэхдээ Б.Ундармаа гишүүнийг хууль хяналтын байгууллага шалгах нь дамжиггүй. Иймээс хамгийн эхэнд  УИХ-ын гишүүний Ёс зүйн хороо хуралдаж, Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь ёс зүйд нийцнэ. Угаас гишүүний халдашгүй дархан эрхтэйгээр хууль хяналтынхан шалгах нь төвөгтэй. Энэ тухай албаныхан ч хэлдэг. Нэг үгээр бүрэн халдашгүй эрхтэй Б.Ундармааг шалгах, жирийн иргэн Б.Ундармаа хоёрыг шалгах нь тэнгэр газар шиг ялгаатай. Иймээс УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хороо хуралдаанаа хий, ёс зүйн зөрчилтэй Б.Ундармаа гишүүний асуудлыг хэлэлцэж болзошгүй.  

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • aagii 2019 оны 04 сарын 16 [202.9.44.153]

    altan ene 2-neg teregnii 2dugui yum bish uu

  • Зочин 2019 оны 04 сарын 16 [122.201.22.216]

    Монгол банк дараагын дампуурах банкыг зарлаач !!!

  • Зочин 2019 оны 04 сарын 16 [66.181.180.29]

    Дандаа худлаа инээж байдаг зальтай хүүхэн

  • irgen 2019 оны 04 сарын 17 [5.231.151.252]

    Undarmaag Yaraltai Gyandand horihgui yu huleegeed zugeer ybuulaad baidag uls tor be!!!!!!!!!!!!!!!11

  • egii 2019 оны 04 сарын 17 [66.181.178.84]

    gishuuni erhin tudgelzuuled shalgah hetegtei

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.