Banner
Хар тамхины хэргийн НОТЛОХ БАРИМТУУД алдагдсан нь Никель Ганбаагийнх байжээ
3
2019/04/18

Никель Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан байдаг.

Тодруулбал, Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм  орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.  Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болж харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм.

Гэтэл хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад, хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарсан өдөр сэжигтэн этгээдүүдийн унаж явсан автомашинаас хар тамхи хийж явсан даавуун оёмол уутыг эд мөрийн баримтаар хураан авсан байжээ. Уг уут нь харагдахдаа лам нарын арцны уут мэт харагддаг гэх ба энэхүү уут нь сэжигтнүүдийг хар тамхи хадгалж, тээвэрлэж явсан гэдгийг нотлох ганц баримт байсан гэдгийг хэлж байна. Харин энэхүү нотлох баримт алдагдсанаар Г.Дашням нарыг эрүүгийн хэрэгт татах боломжгүй болж байгаа ба хар тамхи мансууруулах сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн этгээд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах болон 30 хүртэлх хоног баривчилж, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай сургалтад хамруулах арга хэмжээ авдаг байна. 

Ийнхүү хар тамхины хэргийн нотлох баримт алдагдсан учраас хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэхээр болсон байна. Энд тодруулахад, Г.Дашнямтай хамт саатуулагдсан хоёр этгээдийн нэг нь Монгол улсын ерөнхий сайд асантай ураг төрлийн хамаатай нэгэн гэх ба уг хэргээс мултрахаар албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм.  

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • 59 2019 оны 04 сарын 18 [103.14.38.136]

    neekh muukhai etsenkhii kharagdaad bdag iim yum kheregledeg yum chini uvchinii uur bkhaas yakhavdee...khairan khurungu oruulagchdiin itgel

  • zocin 2019 оны 04 сарын 18 [49.0.212.24]

    texeer uy gsn yg be xyrelsyxiin xamaatan bas 1 xar tamxicnin gsn ygyy end 1 sejig byxii uym yabaad bna daa xvvkiig ynagax gsn oroldlog uym bihsyy ter nikel ganbaa hsarkiin zeelsen zoosoo tolj cnadaxyy

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.