Banner
Жүжигчин Өөскө бөхийн төрлөөр ДАШТ-ыг зорино
0
2019/04/18

 Жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал сүүлийн спортын төрөлд хүч үзэж байна. Тэрбээр бөхийн төрлөөс жюү жицүг сонгож, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, туршлага судалсан нь түүнд спортын салбарт хүчин зүтгэх боломж олгожээ.

Жүжигчин Өөскө ирэх долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна. Тэрбээр жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай болжээ.

Арабчууд жюү жицүгийн бөхийн төрлийг өндөр хөгжүүлж, ДАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулсаар байна. Энэ жилийн ДАШТ дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болох бөгөөд мастерс ангилалд жүжигчин А.Өнөржаргал тэргүүтэй тамирчид өрсөлдөхөөр болжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.