Banner
Дэлхийд ховорхон машинаар гангарсан Алтан Дорнодын захирал Т.Ариунболд
16
2019/04/18

Хэд хоногийн өмнө Rolls Royce Cullinan маркийн авто машины  2019 оны шинэхэн загвар Монголд явж байгаа талаар сошиалаар давалгаалж, хүн бүрийн нүдийг хужирлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Монголчууд маань ийн гайхах нь аргагүй. Саяхан нээлтээ хийсэн 2019 оны Ролл Ройс авто машин  Монголд давхиж явах чинээ хэн санах билээ дээ. Тус авто машины гурав дахь захиалагч нь Монгол хүн байсан бөгөөд тэрхүү захиалсан авто машин нь өдгөө Нийслэл Улаанбаатар хотын гудамжийг чимэн давхиж яваа нь энэ. Анхны захиалагч нь дэлхийн супер од Кристиано Роналда, хоёр дахь захиалагч нь Японы тэрбумтан бизнесмен Шими Казакава байсан бол гурав дахь захиалагч нь тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа МУГТ С.Төгсцогт байжээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчлэн С.Төгсцогт өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, авто машинд хоббитой  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахынхаа ач тусыг санан энэ сайхан төмөр хүлгийг бэлэглэн хариу барьжээ. Монголд ганц гэдгээр тогтохгүй дэлхийд ховорхон Rolls Royce машин хөлөглөсөн Т.Ариунболд захирал саяхны нэг өдөр манай папараццид өртлөө. Хурсан олны нүд булааж, амыг ангайлгах энэ машины үнийг энд дурдаад илүүц биз ээ. Бэлгэнд ирсэн адууг шүдэлдэггүй гэдэг. Ямартай ч хамгийн, хамгийн тодотголоо алдахгүй гээд л ойлгож болно. Т.Ариунболд захирал  тус авто машиныг унах зүй ёсны хувьтай хүн л дээ. Өөрийн амжилтаа, ашиг орлогоо зөвхөн өөртөө бус өрөөлийн төлөө их зарцуулдаг. Ялангуяа спортын салбарт хүч үзэж яваа олон тамирчинд буян хийж яваа. Түүний хамгийн тод жишээ нь С.Төгсцогт юм. Буян буцаж ирдэг гэдэг ардын сайхан үгийн нэгэн жишээ нь энэ биз ээ. Дашрамд дуулгахад түүний ахалсан “Архангайн Алтан Дорнодын Дайчид” баг Монголын сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг 21 аймгийг хамруулсан “Үндэсний лиг” улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, дархалсан багаар нэрлэгдээд байгаа юм. Тус багт энэ жил Азийн шилдэг сагсчин Т.Санчир орж, тоглож байгаа билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
16
  • Би 2019 оны 04 сарын 18 [49.0.147.37]

    Энэ тэгээд Ариунболд нь уу. шаана биз

  • Төгөлдөр Г. 2019 оны 04 сарын 18 [202.179.27.170]

    мөн л байна шдээ

  • Uag 2019 оны 04 сарын 18 [59.153.114.75]

    Turaach pyazdu min. Ix munguur tumriin seg avj tenegtej bxaar eruul chiireg bololdoo

  • S 2019 оны 04 сарын 18 [202.9.43.209]

    Поо бузар гое амьтан байна номер нь харин юун олон 7 вэ

  • ЖДҮ 2019 оны 04 сарын 18 [66.181.180.193]

    ингэлээ гээд эцэг эхийгээ жаргаалаа юу, эхнэр хүүхдээ баярлуулалаа юу, мөнх амьдарлаа юу. гуйлгачингууд л адил үхнэ ш дээ.

  • Зочин 2019 оны 04 сарын 19 [122.201.31.224]

    САЙХАН БАЙНА АА. НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН ГОЁ МАШИН УНАГ Л ДЭЭ ТА НАР ИЙМ МАШИНТАЙ БОЛ ГОЁ Л БИЗДЭЭ. БИ ЛАВ ГОЁ ГЭЖ ХАРЖ БАЙНА

  • zochin 2019 оны 04 сарын 19 [182.160.37.25]

    Kuee neeree, iim mashin unachihaad jolooch avdagguiee, iim luxury mashinii utga uchir bolson tav tuh hoid suudaldaa l bdgiimdaa, getel mani hun ooroo jooloochoo hiigeel yvahiimdaa, ingeh bsiin bol oor mashin unahguidee, za za mongotei hun lagaa idej bgaa bizdee

  • Хэхэ 2019 оны 04 сарын 19 [66.181.176.39]

    Битгий атаархахцгаа шударгаар хөдөлмөрлөөд олсон мөнгө гэдэг нүүр бардам сэтгэл амар амьдрах виз юм

  • Zaya 2019 оны 04 сарын 19 [109.41.130.148]

    Tgd iim unetei mashin unalaa gd uahn adilhan l bugluruund orno bizdee esvel bugluu uusseng hrd niseh iumu? Tgd shunu Ch noir ni hurehgui unetei mashinaa bodd erduu Ch ataarhsan ium alga gej

  • Зочин 2019 оны 04 сарын 19 [66.181.177.200]

    Би ядуулдаа гэхдээ гоё санагдаж бн, хотыг минь чимсэн машин олон болоосой. Боксчин залуу сайн залуу бн, маш их дэмжсэн Ариунболд ч мундаг юм. амьдрал унах босох дээрээ тулах цагт сайн хумуус таардаг юмаа, олигтой баярлуулж чадахгуйдээ харамсдаг. Тегсцогт шиг ингэж баярлуулмаар л бн.

  • Zochin 2019 оны 04 сарын 19 [39.77.72.44]

    Hmmm yum uzeegui yumnuudal mashin ed bayalgaaraa gaihuuldag gej bgaam iim boglorootoi iim jijig Ulaanbaatart iim mashin unaad yahuu dee,yum uzej nud tailsan hun egel jiriin amidardag gej bgaa,

  • зочин 2019 оны 04 сарын 19 [202.55.188.42]

    Энэ мундаг бизнесмен байж харагдаач.КККК,завсрын үеийн бас нэг зальжин этгээд, өрний тулам л байгаа даа.

  • Kkk 2019 оны 04 сарын 19 [223.62.202.155]

    Shan davhih n baitugai oligtoi zam bhgui bhad mongold unetei mashinii hereg bdiimuudaa kkkk

  • Ахах 2019 оны 04 сарын 24 [150.129.143.32]

    Хоёрдогч, гуравдагчийг нь гэж шүгэлдэхээ боливол яасын. Оны өмнөөс л Сеул, Бээжин, Лос анжелсын гудмаар дүүрэн давхилдаад эхэлсэн дэг. Бусдаар бол дажгүй мэдээ байна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.