Banner
ЖДҮ-чин Нара Хятадын хөгжлийг гайхсан нь
7
2019/04/19

Элдэв хэл аманд өртөх дуучин Нара жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлэгч гэдгийг мэдэх хүмүүс цөөхөн болов уу. ХАА-н салбарт өөрийн жижигхэн бизнес эрхэлдэг аж. Тэр дундаасаа зөгийний аж ахуйг ихэд чухалчилдаг нэгэн. Тэрээр Хятадын Гуан-жу хотод жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болж байгаа аж. Түүнийг үзэж буй Нара ийн сэтгэгдлээ хуваалцжээ.

“Иргэн баян бол улс баян
Иргэн үйлдвэрлэгч бол улс хүчирхэг

Нара нь Хятадын Гуанжу хотод жил бүр болдог Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа "Кантон фэйр"-ийг үзээд амаа ангайгаад, шүлсээ гоожуулаад л явж байна.

Хүн төрөлхтөний хөгжлийн хурдыг гүйцдэггүй юмаа гэхэд ойртоод ч болтугай зууралдсаар байх юмсан даа хэдүүлээ.
Үйлдвэрлэл өөрөө илүү байгальд ээлтэй, жижиг, бага цахилгаанаар ажилладаг, авсаархан, смарт, олон үйлдэлт гээд илүү хөгжжээ.

Та нар ч гэсэн дараа жил болох үзэсгэлэнг нь яаж ийж байгаад үзэх хэрэгтэй шүү. Шинэ технологи, тоног төхөөрөмж бүрийг харахад нэг шинэ бизнесийн санаа төрж байна.

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бол бүүр хөгжөөд, алсраад, алга болоод, сансрын уудам руу аялчихсан байна. 
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн сэргэлтийн энэ үед бүтээгдэхүүнийг илүү хямд, олноор үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмжөө сайжруулахаас өөр замгүй.

Хятадын хөгжил дэвшлийн тухай дурьдах бүр илүүц болж. Хөгжихийн хирээр хүн нь соёлжиж, орчин нь сайжирч, өөрийн түм буман хүн дээрээ дэлхийн хар түмэн хүнийг дуудаж авчираад үзэсгэлэн яармаг зохиож, улс орноо мандуулж байх юм.

Гэтэл манайх иргэддээ өгнө гэж бага хүүтэй зээл өөрсдөө баталчихаад тэр зээлээ өөрөө аваад эргээд иргэддээ хүү нэмж зээлүүлээд холион бантан хутгаад байдгийнхаа баруун хаяанд бахь байдгаараа бүлт бүлт үсэрсээр...
Хятадад ирэх болгондоо үнэхээр атаархаад байж сууж ядах юм.

Энэ үзэсгэлэн 19-нд дуусна. 
Эндээс Хонгконг орж бараагаа татах санаатай ч үзэсгэлэнд хорогдоод, улаа эргэтэл үзээд ч дуусахгүй, сэтгэл ханахгүй нь...” хэмээжээ

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Аагий 2019 оны 04 сарын 19 [202.179.30.34]

    Одоо амьдралыг ойлгох нь. Хөдөлмөр хийсэн хүн ам тосдоно. Хөдөө аж ахуй бол агуу салбар Хөл тавьсан л бол өгөөж нь барагдашгүй шүү дүү минь

  • Zuv zamdaa orjee 2019 оны 04 сарын 19 [66.181.185.191]

    Zuv shu.ingeed saixan yavaad bgarai. Xuuchin amidralaa bur xay. Amar argaar baynii exner bolox. Shireenii xuuxen xiix. Od mod bolox chin bugd xudlaag oilgoson chin sain bn

  • Gaxai uurex muu ajil bish 2019 оны 04 сарын 19 [66.181.185.191]

    Gaxai uurch ganzaga xiisen n ariun shu duu min.odoo l uxaarsan ch oroitoogui ee. Amjilt

  • Миёоо 2019 оны 04 сарын 21 [64.119.20.155]

    Энэ янхан хүүхэншдэээ аймаар

  • Zochin 2019 оны 04 сарын 21 [150.129.141.115]

    Ene odoo boliosoi uuriiguu yu gej bodood badiin boloo

  • galt 2019 оны 04 сарын 21 [103.57.92.222]

    yarandaa barigdsan yanhan chin hugshin hujaa olhoor l yavaa biz dee.

  • Zochin 2019 оны 04 сарын 22 [112.224.69.32]

    Ta nar shig malnuud mgoloos zailaad oguul mgol uls hogjij geed bna tehuu bitgii ataarhaj negnee ingej doromjilj bgaach Ta nart huniig doromjloh erh bhgui tehuu zaildaa ene muulaad bgaa maluud

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.