Banner
Хакухо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзаж байгаагаа Японд ярьжээ
5
2019/04/19

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна цолтой Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа дэвжээндээ үлдэхийн тулд Япон улсын харьяат иргэн болох ажлыг эхлүүлснээ Лхагва гарагт Токиод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

“Одоо шийдвэр гарахыг хүлээх л үлдсэн” гэж Хакүхо энэ үеэр ярьсан байна.

Уг нь тэрбээр иргэний харьяалалаа солилгүйгээр сүмогийн спортод гаргасан онцгой амжилтаараа дэвжээ эзэмшиж үлдэх хүсэлт гаргасан ч Японы сүмогийн холбоо заавал өөрийн улсын иргэний харьяалалтай болох нөхцөл тавьсан гэнэ.

“Сүмо бол Японы соёл. Сүмо бөхчүүд энэ соёлыг өвлөгчид юм. Тиймээс бөхчүүдийг дасгалжуулах дэвжээний эзэн гадаадын иргэн байх нь зохимжгүй” гэж Сүмогийн Холбооны албан хаагч тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд сүмогийн ертөнцөд гадаад бөхчүүд, ялангуяа монголчууд давамгайлах болсон тул зөвхөн амжилтаар нь үнэлж дэвжээний эзэн болговол гадаадын харьяат эздийн тоо хэт нэмэгдэнэ гэж Сүмогийн Холбоо болгоомжлох болсон гэнэ.

Одоогоор зодог тайлсныхаа дараа өөрийн нэртэй дэвжээ шинээр үүсгэсэн гуравхан тохиолдол байгаа нь Тайхо, Китаноуми, Таканохана нар юм байна.

Ийм онцгой эрх эдлэхэд ямар шаардлага тавигддаг нь тодорхой биш ч доод тал нь 20 удаа эзэн хааны цомыг өргөсөн байх нэг нөхцөл байдаг ажээ.

34 насандаа 42 цом хүртээд байгаа Хакүхогийн хувьд энэ бол хялбар хангах нөхцөл юм. Тиймээс тэр өөрийн нэртэй дэвжээ байгуулах бүрэн боломжтой.

Сүүлд бэртэл авсны дараа Хакүхо зодог тайлсныхаа дараа юу хийх талаар нухацтай бодож эхэлсэн гэлцэж байна. Мөн түүний аав Ж.Мөнхбат нас барахаасаа өмнө хүүдээ иргэний харьяалалд баригдалгүйгээр өөрийн хүссэн зам мөрийг хөөхийг зөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.

 

Эх сурвалж: Asahi

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Зочин 2019 оны 04 сарын 22 [103.26.195.233]

    ЭЭЖИЙГЭЭ АВААД МОНГОЛООС НЭГ МӨСӨН ЗАЙЛААРАЙ ДАХИН МОНГОЛД ИРЖ БОЛОХГҮЙ ЯПОН ТУРААЛ ГЭША ЯНХАН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ХҮН БҮХЭН МУУ ХЭЛЖ БНА ОНИГОО ПИЗДА

  • Иргэн 2019 оны 04 сарын 22 [103.26.195.233]

    Эцэгийнхээ нэрийг гутаасан тэнэг залуу эгнэж байхаар эцэг ийн сүнс аваад яваасай үх чи

  • Зочин 2019 оны 04 сарын 22 [103.26.195.233]

    Бузар залуу очиж очиж гадны ал долоох гэж бузар эр

  • Зайл 2019 оны 04 сарын 22 [103.26.195.233]

    МОНГОЛД ИРВЭЛ БУУДАН ШҮҮ ЗАЙЛ ЧАМД МОНГОЛЧУУДАД ХАЛХ ҮГ БАЙХГҮЙ ШҮҮ ЗАХИЙН ЗАЛУУЧУУД НИЙЛЖ АЛАХ БОЛНО

  • Zochin 2019 оны 04 сарын 22 [112.224.69.32]

    Ta nar bitgii hutsaad bai yu ch hiij chadkuu komnii araas hutsaad ene hunii amidral songolt mgol ulsaa tsaashdaa mash ih demjij sumod mgolchuudiig gargah hun Ta nar zugeer chigchii huruundan ch hurehgui eejiin bitgii oruulaad bgaarai maluudaa tanartal muu yum bno shuu

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.