Banner
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хамгаалалт авсан талаараа тайлбар өглөө
4
2019/04/19

УИХ гишүүн Ж.Батзандан  хамгаалалт аваад 20-иод хонож байгаа юм. Энэ талаар олон нийт Б.Хурцын заналхийлэлтэй холбоотой хэмээн ойлгож байсан юм. Тэгвэл дөнгөж саяхан Ж.Батзандан энэ талаараа тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ: Би Б.Хурцтай ерөөсөө муудаагүй. Харин Б.Хурц 1 жил 6 сарын өмнө оронд чинь нухна аа гэж хэлснийг та бүхэн мартаагүй байгаа байх. Тэр үед тагнуулын байгууллагаас нэг хамгаалагч гаргаж өгөөд гурван сарын дараа татан буулгасан. Харин сая Эрдэнэтийн 49%-ийн асуудал дээр, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан асуудал дээр нэлээд асуудал үүссэн гээд Тагнуулын байгууллагаас болгоомжлуулсан. Манан дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал цуглаан дээр олон хүмүүс заналхийлж байгаа мэдээлэл Тагнуулын байгууллага дээр очсон. Тиймээс иргэд олон түмний хүсэлтээр Тагнуулаас надад нэг хамгаалагч гаргаж өгөөд 2 долоо хоног болж байна. Түүнээс биш би өөрөө хүсэлт гаргаагүй. Ирэх долоо хоногт УИХ дээр түр хороо байгуулагдана. Түр хороог байгуулуулахгүй байх сонирхолтой олон хүмүүс байгаа. Бид Манан дэглэмийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хэрвээ та бүхэн Ж.Батзанданд хамгаалагч хэрэггүй гэж үзээд Тагнуулын газарт хүсэлтээ гаргавал хамгаалалтыг татан буулгаж болно. Хэрвээ би айдаг байсан бол С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгасан прокурорууд эрүүдэн шүүн ажиллагаа явуулсныг ил болгохгүй байлаа. Хэрвээ би айдаг байсан Манан дэглэмийн эсрэг тэмцлийг зохион байгуулахгүй байх байсан” хэмээлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Baatar 2019 оны 04 сарын 19 [203.91.115.54]

    Hamgaalah heregtei shuu. Ard tumnii huu. Amjilt

  • мммм 2019 оны 04 сарын 19 [66.181.188.118]

    Яаж популизм хийдэгийг утгаар нь судласан байгаа юм шүү энэ дурак

  • Zochin 2019 оны 04 сарын 20 [64.119.20.222]

    Oorsdoo duugarch chadahgui bj duugai baitsgaa yum hiisen hun shuu busd yux in gishuudig bodbol

  • зочин 2019 оны 04 сарын 22 [122.201.26.172]

    Батзандангаас илүү дуугарч байгаа нь зүгээр байхад хүүхэд сүржигнэх дуртайдаа тэр л дээ. Тэрнийг хэн тоодог юм. Зарим хүмүүс тэнэгтэж дуусах юмаа, хамгаалах хэрэгтэй ч гэх шиг.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.