Banner
Хувьцааны арилжаа сонирхогч иргэдэд зориулсан “Event driven trading“ сургалт болно
0
2019/04/19

Хувьцааны арилжаа сонирхдог, анхан шатнаас дээгүүр мэдээлэлтэй иргэдэд зориулсан "Event driven trading" буюу "Үйл явдалд суурилсан арилжаа"-г хэрхэн хийх талаар дунд шатны сургалт маргааш/2019 оны дөрөвдүгээр сарын 20/ болох гэж байна.

Энэ арга нь богино хугацаанд мөнгөө өсгөх боломжийг олгодог бол эсрэгээр энэ аргыг буруу хэрэглэвэл эрсдэл ихтэй байдаг. Сайн эзэмшиж чадваас та мөнгөө богино хугацаанд ахиухан хувиар өсгөж чадна. Тиймээс манай улсад одоо л дөнгөж хөгжиж байгаа энэ төрлийн арилжааг хэрхэн амжилттай явуулах талаар Монголын Хөрөнгийн Зах Зээл Судалгаа Хөгжлийн нийгэмлэгийн мэргэжлийн трэйдэрүүд системчлэн заахад бэлэн болжээ.

Өөрийнхөө мэдлэг, ур чадварыг энэ чиглэлд хөгжүүлж, өөрийнхөө мөнгийг богино хугацаанд өсгөхийг хүссэн хэн бүхэнд сургалт нээлттэй.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН

Хөрөнгийн зах зээлд тогтмол арилжаа, хөрөнгө оруулалт хийдэг мэргэжилтэн танд өөрийн арилжааны туршлагыг статистик тоо баримтад үндэслэн хуваалцах болно.

  • ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН БОДИТ ЖИШЭЭГЭЭР БАЯЖСАН

Хөрөнгийн зах зээлд сүүлийн 2 жилийн хугацаанд болсон бодит үйл явдалд хийсэн анализуудыг тантай хуваалцах болно.

  • БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮНГ НЬ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ

Бидний танд танилцуулах event-driven арилжааны аргуудыг бодит амьдралд шууд ашиглах боломжтой.

  • ТУРШЛАГАТАЙ ТРЭЙДЭРҮҮДИЙН БОДИТ ЖИШЭЭГ СОНС

Хөрөнгийн зах зээлд сүүлийн 10 жил арилжаа, хөрөнгө оруулалт хийж буй трэйдэрүүд танд өөрт тохиолдсон бодит үйл явдлуудаасаа ярилцаж амжилт, алдааныхаа туршлагыг хуваалцана. 

 

ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Жи-Мобайл ХХК-н төв салбар, 3 давхарт 303 тоот (баруун хаалгаар ороорой)

2019 оны 04-р сарын 20-нд 11:00-15:00

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfZ03EwDpftLrvON-oaek5hQwZJ8WQT8bDVlkIeSRKwDmZs7A/viewform?fbclid=IwAR333zyoc0cmNdKw5Rt4m3CJCL1yj_cmqfDgmmm3fU-iAHnR0wwNLynobmE

 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 9904-1232; 9980-9467

 
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.