Banner
“Зүүнбаян рефайнери” учруулсан хохирол дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
1
2019/04/30

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн.

Тус хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хааж, шийдвэрлэснийг сэргээн шалгуулхаар болсон байна.

Тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • irgen 2019 оны 05 сарын 01 [49.0.135.154]

    murduud bh yu bhawde burgasig n tasdaj chdsan ulsuud butsagaad hewend oruulad butsaaj burgas modig n tarij hewend ouulj ug uur hvseh ym bhgvi shv

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.