Banner
Ц.Элбэгдорж: С.Зориг коридорт нь хана дагаад хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй...
6
2019/04/30

Ц.Элбэгдорж С.Зориг агсны хэргийн талаар ярилцлага өгчээ. Тус ярилцлаганаас түүний ишлэлээс онцлон хүргэвэл:

Тус хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимгээ нар “Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх. Мэдээж гэм бурууг шүүх тогтоодог. Энэ хэргийн үнэн мөн нь олдохоос айдаг тал хүчтэй хэвээр байна. Эд мөнгө ихтэй байна. Нөлөө ихтэй байна. Гэхдээ үнэн ганц. Үнэнийг тогтоох амаргүй.Үйл явц үргэлжилж байна л гэж харж байна₮

“Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг. Намайг гүжирдэж хардах үед “Байгаа онохгүй байна" гэж л тэр үед боддог байв. Одоо бол энэ аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг”

“Муу юманд амархан автдаг болжээ. Үнэн үнэгүй болж. Муу цаг гэдэг л энэ байх. Намайг энэ хэрэгт холбох гэвэл санасны гарз, цагийн гарз л болно.Учир нь намайг энд яаж ч холбох гээд холбоос гарахгүй. Тийм юм байхгүй, байгаагүй. Би энэ хэргийн захиалагч биш, хатгагч биш, оролцогч биш, гүйцэтгэгч биш. Тиймээс асуудал Ц.Элбэгдоржид биш, харин над руу зохион байгуулалттай санаатай дайрч, гүтгэж байгаа талд байна гэж л би харж байна.

“С.Зоригийг оршуулж ирээд асуулаа. “Арай л олдоогүй байна” гэв. Тэгэхээр нь шууд Америкийн элчин ЛаПорта гэж хүнийг урьж уулзаж хүсэлт тавилаа. Мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол надад яагаад ч юм төрөөд байсан. Энэ хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгах, мөн ДНК, кримналистикийн чиглэлийн мэргэжилтэн, багаж хэрэгсэл хэрэгтэй гэж хүсэлт тавилаа. Товчоор бол өндөр хөгжилтэй газраас мэргэжлийн туслалцаа авах хүсэлт”

“Хожим сонсоход тэд техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх юмаа бэлдсэн байсан. Монгол хэлний сургалтад хүртэл нааш ирэх хүмүүс нь хамрагдаж байсан байдаг. Би ч удалгүй ажлаа өгсөн. Манайхан “өөрсдөө илрүүлнэ, илрүүлж чадна” гээд тэднийг аваагүй юм билээ”

“Итгэх аргагүй юм гэж байдаг. Хүнд хутгалуулсан, айж балмагдсан, хүнд хэцүү л байгаа юм уу, бушуухан очъё, тусалъя гэж бодсон. Гэрийнх нь гадаа ирэхэд цагдаагийн дарга хурандаа Мөрөн өөрөө байсан. “Хаана байна" гэсэн “Гэртээ” гэсэн. Тэгээд л явж орсон”

“коридорт нь хана дагаад Зориг хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй. Хажууд нь зогссон. Харсан. Үнэхээр итгэх аргагүй. Хэдэн хүн гэрт нь байсан. Сууж ганц нэг үг солиод “Засгийн газрын гишүүдийг дууд, ажил руугаа очлоо” гээд л гарсан”

“УИХ их тусгүй шийдвэр гаргасан. Энэ Түр хороо гэдэг юм өөрөө хууль бус. Хууль тогтоох, шүүх хоёр бол ижил тэнцүү эрх мэдэл. Тус тусдаа, бие даасан байх ёстой юмыг нэг болгож болохгүй. Шүүхийн ажлыг улстөрчид хийж болохгүй. Түүх ийм буруу шийдвэрийг хэзээ ч зөвтгөхгүй”

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • зочин 2019 оны 04 сарын 30 [43.228.129.161]

    түр хороо өөрийнх чинь мэдчихвэл тусгүй юм болж мэднэ шүү болгоомжтой байгаараа чи бол олон олон зүйлийн зангилаа гэдгийг мэддэг байлгүй чамгүйгээр монголын төр цэвэршинэ,,,

  • aida 2019 оны 04 сарын 30 [112.72.12.10]

    chmg uhuulch allaga heel hahuuli bohir mongo avilgal yanhandalt gl.buh ym garch irne deee

  • 1 2019 оны 04 сарын 30 [202.131.243.186]

    МОНГОЛЫН ХАМАГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙГ ЦӨЛӨМСӨН АХ ДҮҮ НАРТАЙГАА ИДЭЖ БАРАХГҮЙ ЮМ ЗАВШСАН МУУ ХҮН

  • Irgen 2019 оны 04 сарын 30 [202.21.108.181]

    Ene hub sandraad l bur tsarai aldjee hurhii muu ym ih hiisen hun nugel nudeere gej heze negen tsagt ilreh l bolno sh de ard tumnee aliin bolgon hoshgoruulah bile ta

  • Болд 2019 оны 05 сарын 01 [67.181.242.30]

    Зоригийн хэргийг маш олон жил яриад л байх юм. Бүр сүүлдээ итгэхэд хэцүү 3хүнийг барьж зөв буруу гээд л. Гэтэл яг тухайн үед нь хэргийн газар Элбэгдорж, БатҮүлээс авахуулаад өчнөөн хүн оруулж хэргийн ул мөрийг баллуулсан байдаг. Хэргийн гогцоог эндээс л хайж шалгамаар санагддаг. Энэ талаар бүгд л дуугархгүй юм

  • !!! 2019 оны 05 сарын 01 [66.181.191.193]

    Elbegdorj hiisen hergee elchlegdlee gej uhtlee aij bnda , elbegdorjiin neriig hoich yued tuhees avcj hayah estoo! Mongoliin hoich yue ene huniig yamar muuhai Mongol orniig yaaj doroituulaj ard tumniig yaduu amdruulj , mongol ulsaa hudaldaj uruu yaaj bayan targan bolson ... tuuhend uldeej hoich yue elbegdorjiin Eh ornihoo esreg baisniig medej yavag.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.