Banner
Бөхийн өргөөг өөрийнх болгох гэсэн Б.Бат-Эрдэнийн оролдлого бүтэлгүйтжээ
3
2019/05/14

Хоёр тэргүүнтэй МҮБХ-ны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй маргаантай хэвээрээ байна.

Хоёр удирдлагатай болсноос хойш Бөхийн өргөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй хаалга үүдийг нь хаасан байсан.

Тэгвэл холбооны удирдлага бөхчүүд хоорондоо зохицож өнгөрсөн хавраас эхэлж үйл ажиллагааг нь нээж заал танхмын барилдаанууд явагдаж эхэлсэн.

Харин хоёр удирдлагын асуудал шүүхийн шатанд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УБЕГ-т хандаж өөрийн нэр дээр холбоогоо  бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргасан байдаг.

Харин Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ аварга нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шүүх үзжээ. Тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг аж.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • zochin 2019 оны 05 сарын 14 [49.98.153.68]

    ene hun uhvel trna ... ard tumnii hair daahgui uudgui guilgachin

  • Zochin 2019 оны 05 сарын 16 [107.77.213.65]

    Baterdene gyai odoo tetgevertee suu Odoo bolooshdee

  • зочин 2019 оны 05 сарын 17 [103.229.121.13]

    ёстой доо зайлаасай энэ луйварчин ,ямар ч боловсролгүй,одоо идэж ханалаа хурдан далд ор,хэнтийгийн тэнэгүүд энэ тэнэгээ ахин гаргаж тэнэгтвээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.