Banner
А.Ундараа: Ямар нэгэн байдлаар зээлийн дарамтад ороогүй хүн цөөхөн байна...
1
2019/05/15

-Өнгөрсөн Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг дэмжсэн. Энэ бага хүүтэй зээлийг иргэн бүр л авахыг бодно. Үүнд маш их хэмжээний төсөв шаардагдана шүү дээ. Энэ талаар нийгэмд шүүмжлэлтэй зүйлс яригдаж байна...

-Ямар нэгэн байдлаар зээлийн дарамтад ороогүй хүн цөөхөн байна. Залуучууд гэхэд л оюутны зээлтэй. Залуу гэр бүлүүд Ипотекийн зээлтэй. Өндөр настнууд маань тэтгэврийн зээлтэй байна. Нийгэмдээ хийдгээ хийчихсэн өндөр настнууд тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ аваад өгчихөж байна. Энэ бол зээлийн дарамт. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү сарын гурван хувь гэх юм бол жилээр бодох юм бол 36 хувь. Энэ бол асар өндөр хувь.

Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хувь ийм өндөр байгаа үед яаж хүн ашигтай ажиллаж чадах юм бэ. Тэр утгаараа бага хувьтай зээлийн хэрэгцээ асар их байна. Зээлийн хязгаар нь 20 сая. Энэ их үүсвэр нь байгаа юм уу. Ямар хүмүүс авах ёстой вэ гэдгийг тодорхой болгох чиглэлээр бүлгийн хуралдаанаар олон гишүүд үг хэлсэн.

Бүлгээр энэ асуудал орсны дараа твиттерт маш олон жиргээчдийн бичсэн зүйлсийг харлаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хүчээр тогтоох асуудал болон олон улсын практикийг ойрд их шүүж уншиж байгаа. Бусад улсуудын жишгийг харахаар зээлийн хүүг хүчээр тогтоодог улс орнууд байдаг юм байна. Мөнгө хүүлэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд тийм хуультай байдаг.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас өрсөлдөх амбицтай байгаа Бурни Сандэрсийн гаргаж байгаа санаа нь кредит картны зээлийн хүүг 15 хувиас илүүгүй байх ёстой гэсэн манайд яригдаж байгаа зээлийн дээд хязгаар гэдэгтэй төстэй санаачилга гаргаж байгаа юм билээ. Хөгжчихсөн улсуудын хувьд ч гэсэн зээлийн дээд хязгаарын асуудлыг ярьж байна. Энэ чухал асуудал. Яг яаж шийдэгдэх вэ гэдэг их хурлын асуудал.

-Итгэлийн зээлээр хүн болгонд зээл олгох боломж бүрдэж байгаа юм байна. Үэтэл зээл авсан иргэн эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?

-Банкуудын хувьд ч чанаргүй зээл ихсэх юм бол дампуурах эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн жишээ харуулж байна. Мэдээж банк санхүүгийн салбар илүү найдвартай, эрүүл байж бусад хүмүүст эергээр нөлөөлнө. Нөхцөл байдал хүндэрвэл бүгдэд нь дарамт ирнэ. Тэр утгаараа банкуудын дунд байгаа зээлийн мэдээллийн сан тухайн зээлийн этгээд хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харуулж байгаа. Энэ санг улам бэхжүүлж, зөв зүйтэй ажилладаг болгох хэрэгтэй.

Татварын хуультай үүнийг холбож яримаар байна. Энд иргэд болон хувь хүний орлогын албан татварын тайлангаа өгдөг байх шинэ заалт бий. Ингэхээр хүн болгоны мэдээллийн сан үүснэ. Тэгэхээр татвараа хариуцлагатай төлдөг хүн мөн үү гэдэг зээлд хамрагдах шалгуур болно.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • ЛОЛ.. 2019 оны 05 сарын 15 [180.235.184.5]

    ТАС ХУЖАА...

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.