Banner
Ц.Даваасүрэн: Дараагийн гүтгэлгээс хамгаалж, дархалаа хийсэнд баярлалаа
1
2019/05/15

 

10 сая ам долларын авилгын хэрэгт Уул уурхайн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд тэргүүтэй гурван хүний нэр холбогдсон талаарх мэдээлэл сошиалаар тархаад буй. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Ийм мэдээлэл улс төрийн зорилготой албаар тараагаад байгаа. Энэ мэдээлэл тараасан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Үүнд нэг юм хэлье. Энэ мэдээлэл худал нь нотлогдоод үнэнд гүйцэгдэнэ. Тэгэхлээр энэ хорон санаа чинь эсрэгээрээ юм болно шүү.  Харин дараа, дараагийн гүтгэлгээс хамгаалсан дархлаа хийж өгсөнд баярлалаа. Угаасаа худал зүйл. Үүнд санаа зовоод байх зүйл алга. Ийм их хэмжээний мөнгө бүү хэл 1000 доллар хулгайлаад шингээчих сэтгэл, зориг зүрх надад алга. Хэнтийн нөхөн сонгуультай холбоотойгоор ийм асуудал гарсан болов уу гэж ажиглаж байна. Түүнийг манай нутгийн зарим хүмүүс өлгөж аваад Хөвсгөл аймгийн пэйж хуудсаар тараасан юм билээ” гэлээ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • odoo bolno 2019 оны 05 сарын 17 [66.181.161.51]

    naad neg ym chin gemgui tsarailsan gemten.Gene senegui ym yarina aa.songuuliar mongo taraana.Tegeed nertei sndaa hovsguloos gardag gj hanhalzana.odoo bolno.bidnii songoltond chi bhgui

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.