САЙХАН МЭДЭЭ: A COOL ХОРТ ХАВДАРТАЙ НЭГ ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ТУРК ЭМНЭЛГЭЭС ГАРГУУЛАХААР БОЛЖЭЭ
3
2019/05/15

Дуучин A Cool –ийн санаачлан зохион байгуулж буй хорт хавдартай хүүхдүүдэд туслах Итгэл-Хайранд сайн үйлсийн аянд төрийн түшээдээс эхлээд гадаад улсын алдар хүндтэй эмнэлгүүд дэмжин оролцож, цар хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна. Тухайлбал өчигдөр УИХ гишүүн Х.Нямбаатар 3 сарын цалингаа хандивлаж, төрийн ордонд хэлэлцүүлэг зохиосон байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Турк улсын алдарт Liv Hospital International эмнэлэг Итгэл-Хайранд аяны хүрээнд хорт хавдартай  нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг асран хамгаалагчийн зардалтай нь хамт 100%  гаргахаар болжээ. Монголын мянга мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс тус эмнэлэгт талархал илэрхийлье.  Энэхүү аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй  Chinburen Jigjidsuren захиралтай Хавдар судлалын үндэсний төв-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Зочин 2019 оны 05 сарын 15 [150.129.141.5]

    Мундаг ухаантай залуу сайн бн..

  • зочин 2019 оны 05 сарын 15 [124.158.109.140]

    баяр хүргэе.....та их сайхан буянтай ажил хийж байгаа юм байна

  • sara 2019 оны 09 сарын 18 [122.115.235.4]

    ymar.hoorhon yum be.setgel hodlood nulimas garah dohloo.sain zaluu.ih zoolon huu haragddag.bi zov harjee.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.