Нагацдаа хуруугаа таслуулсан охины хуруу залгах мэс засал амжилттай болжээ
5
2019/05/15

2019 оны тавдугаар сарын 14-ны шөнө 22 цагийн орчим СБД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 51 настай Ш гэгч 7 настай охины биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Тодруулбал нагац ах болох Ш нь архидан согтуурсан үедээ 7 настай охины 4 хурууг цавчиж, буцалсан халуун ус цацаж охины биед гэмтэл учруулсан байна. 

ГССҮТ охины 4 хурууг залгах мэс засал хийсэн бөгөөд 10 гаруй цаг үргэлжилсэн байна. Одоогоор хохирогч охины 3 хурууг амжилттай залгасан бөгөөд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас эцэг, эхийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • ZOCHIN 2019 оны 05 сарын 15 [182.160.0.32]

    Yaduu etseg eh ni aij bgaa shuu dee.aav ni arhi huvaaj uudag eej ni ted naraas hoolnii mah guij iddeg bolood l aigaad helehgui bgaa yum bhdaa.Yaduuchuud huuhdee hurtel uruul tatanhai bolgoj hool olj iddeg bolchihson yum bhdaa sain shalgaad shorond ni hataaval taarna .

  • Jvcfb 2019 оны 05 сарын 16 [117.136.38.143]

    Tanhairaad zogsojhgui denduu hargis hertsgii uildel!!!!!!!! Soliotoi humuusiig hatuu shiitgel onogduul !!!

  • зочин 2019 оны 05 сарын 16 [202.179.25.85]

    ямар ч хэцүү юм бэ дээ. Энэ малаас дор болчихсон хүн гэхэд хэцүү амьтдыг цааш нь харуулаад байгаач ээ. Их олон болвол нийгэм маш их айдастай байна шүү дээ. Эсвэл хаширтал нь арга хэмжээ аваач ээ,Засаг төр, шүүх, цагдаа минь ээ

  • зочин 2019 оны 05 сарын 16 [202.179.25.85]

    Хүмүүсийг, өрх бүрийг ажилтай болгохгүй бол ядуурал буурахгүй, улсаас зарах хөрөнгө мөнгө илүү нэмэгдээд байна шүү дээ. Манай халамжийн бодлого дэндүү их байна. Бэлэн хоол, мөнгө олгоод байхаар хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон. Ингэж улс хөгжихгүй. Хүмүүсээ цагийн ажлаар хангаж жижиг бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Ж: мод тарих, талбай байгуулах. цэвэрлэгээ.усалгаа гм. өдрийн орлоготой болгох хэрэгтэй. Хүмүүсийг жаахан идэвхитэй амьдралтай болгох хэрэгтэй байна шүү дээ

  • Зочин 2019 оны 05 сарын 16 [202.179.25.85]

    Энэ зэрлэгүүдийг албадан нийгмийн тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Зүгээр хоолоор хангаад шоронд суулгаад байх хэрэггүй. Ясыг нь цайтал хөдөлмөр хийлгэх хэрэгтэй

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.