Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ
2
2019/05/17

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.

Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо дээрх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгожээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • МАН-н ахмад гишүүн 2019 оны 05 сарын 17 [150.129.141.95]

    Зөв зөв.харин ч зөөлөн буулаа.Балиар юмнуудыг намаас хөөгөөд ИХ-нь зайлуулах бн юм

  • Булган 2019 оны 05 сарын 17 [64.119.17.222]

    Зөвөө зөв хариуцлага байх л ёстой шү дэ.Хууль иргэдэд жигд л үйлчлэх ёстой шү дэ.Хувийн явцуу эрх ашигт тааруулж болохгүй шү дэ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.