Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтэнг 461-р хорих ангид цагдан хорьжээ
0
2019/05/17

Өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 15-ны өдөр АТГ-аас нэгэн баривчилгаа хийсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Учир нь тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн цагдан хорьсон нь хоёр хүнээс гадна дээрх хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Одоогоор яг хэдэн төгрөгийн хахууль авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоох аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.