Жүжигичн Б.Цэцэг хатуухан үгсээр Монгол залуусаа шүүмжилжээ
5
2019/05/20

Жүжигчин Б.Цэцэг ширүүн үгээр Монгол залуусаа ийн шүүмжилжээ.  “Архийг монголоос өөр хүн харааж уудаггүй, соёрхож уудаг. Ам руу нь аваад хийчихсэн юм шиг нулимж нэг ууна, хамраа чимхэж нэг ууна, уурлаж, гуйлгаж гээд олон төрөл бий.... Бид соёлч нийгэмрүү орсон мэт боловч хар бор амьдралаасаа салж чадаагүй, хавтгай дөрвөлжин байшиндаа амьдарч чадаагүй, зүгээр л нэг зэрлэгшсэн иргэд гэх юм уу даа. Баасан, Бямба гарагуудад "Хүүхдийн зуу"-ийн булан бүрт л зодоон, энд тэнд тасарч унасан, чанга орилсон охид, цээжээ дэлдээд хоорондоо алалцах бацаанууд. Гадаа гудамжинд, эрүүл саруул байсан бол хэн ч боовоо гаргаад эвшээх зуураа шээхгүй биз ээ..."

Найз нь хуруу гараа амруугаа чихнэ, өөрөө дээрээс нь дарж "ахиад бөөлж, тэгээд зүгээр, цаашаа явъя" гэх дарвайтлаа будсан янхан аятай 18,19-төнгүүд... Чанга сонсогдож байна уу?? Энэ бүхэн үнэн, тэдний дунд ч та бид ч явж л байдаг... Үгүй, за больё. Баар саванд ороод ганц нэг бүжиг эргэж хөгжих дэлхийн хаана ч байдаг л зүйл.... Бүжиг хийлээ, баахан бацаанууд өмхий, шивэр, шээс үнэртүүлээд л бүжиж гарна.

Шээчхээд тэр баарны угаалтуурыг ашигламаар байна....Адаглаад усанд орж сурмаар байна  аа, ганган залуучууд минь..... Ад үзээд байдаг хятадууд хоол идэх бүртээ л баажуугаа уудаг, агсан согтуу тавьж, ар өврөөр явалдаад, айлын хүүхдийн хуруу гар тастсан л гэж сонсогдохгүй юм. Ажлаа тараад аймшигтай их дуу гаргаад, бөөрөнхий төмөр ширээгээ тойрч аваад л гахай шарангаа сөжүгээ уух солонгосууд л хүүхнүүд нь тасарч унаад, хөвгүүд нь хоорондоо алалцаж байгаа харагдахгүй юм.

Маргааш нь яаж ажиллана аа гээд л өмнөөс нь зүрх өмрөөд, харахдаа очоод ам асуумаар санагдах юм. Ай мэдэхгүй арслан бар шиг ууж идэж ч чадахгүй, арчаагүй архичин болчхоод АРХИА буруутгадаг монгол л дэлхий дээр байна. Амаараа давуулдаг нь та шүү дээ. Ай тэгээд архичин нөхрөөсөө айхдаа архийг буруутгана, согтуудаа хүүхэд алчхаад архируу буруугаа хийнэ...

Архинд хөлчүүрхсэн хойноо ааг омогтоо дийлдэж, айлын хүүхэд зодчихоод согтуу байсан, юу ч санахгүй байна гэх... Ай арчаагүй залуус минь алгын чинээ амаа анзаарч хазаарлаж чадахгүй байж архи ууж дарвалзаад яах вэ дээ.... Энэ бүхэн архиндаа биш ууж байгаа хүн сүгэндээ л байгаа юм.

Аль ч нийгэмд олон жил дарсан вино, виски, конъяак гээд л ам уруул дурлуулдаг гайхалтай дарсууд олон бий... Олон зуун сая төгрөг болох нь ч их... Яахав дээ манай оркууд архи пиво л осолдохгүй мэддэг, яаж уухаа мэдэхгүй таарсан болгоноо цутгасаар байгаад л тасрах ёстой гэж боддог.. Бүх улс архины соёл хэрэглээ гэж байдаг, харин манай улсад архи бүхний буруутан, дээр нь үйлдвэрүүдээ хаа энэ тэр гэж хуцна... Хаха яг үнэндээ хаагдвал хатуу спирт найруулж уугаад бөбөчин болох болно шүү дээ.. Тэр битгий хэл метилийн спирт найруулаад л уучихдаг өлөн ховдог ард түмэн ш дээ...Архиа тааваараа +зөв хэрэглэдэг болцгооё” хэмээсэн байна.

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Монгол 2019 оны 05 сарын 20 [119.40.103.142]

    үнэн үг хэлжээ

  • yg vnen helsen bnadaa umhii vxer mongolchuud bvgd 2019 оны 05 сарын 20 [66.181.189.224]

    zochin

  • Muuxai bietei yum bnle 2019 оны 05 сарын 20 [66.181.187.227]

    Xuurxiiduu uul n ch xelex gej oroldjee oroldoj

  • зочин 2019 оны 05 сарын 21 [202.55.183.178]

    Яг үнэн хэлсэн байна

  • Otgoo 2019 оны 07 сарын 09 [24.130.183.146]

    Unen ug hatuu l baidag

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.