Banner
ШАТАХУУН, МАХНЫ АЖИЛЛАГАА БУЮУ ХАР БҮЛЭГЛЭЛИЙН ХАР АРГУУД
3
2019/05/20

Махны үнийн асуудал улс төрийн шалтгаантай бөгөөд шатахууны үнийн хөөрөгдөл шиг махны хомсдолыг зориудаар төлөвлөсөн байсан гэнэ.  Тухайн үед Хар бүлэглэлийнхэн шатахуун импортлогчдын удирдлагууд дахь гар хөлөөрөө дамжуулан шатахууны үнээр тоглолт хийж, инфляцийг хөөрөгдөн,  иргэдийн бухимдлыг Засгийн газар луу чиглүүлэх ажиллагаа явуулсан. 

Нөгөө талаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ хямдарчихаад байхад Оросууд зөвхөн Монголд нийлүүлж буй шатахууны үнээ нэмээд байдаг шалтгаан нь Эрдэнэт, Хар төмөрлөг, Асгат, Салхит гээд стратегийн зарим ордууд дээр ашиг сонирхлоо илэрхийлж байсан Оросууд бүлэглэлүүдтэй тохироо хийсэн байсныг ч үгүйсгэх аргагүй л юм. Өөрөөр хэлбэл, Хүкийн Засгийн газар төрийн өмчүүд болон стратегийн ордуудыг бүлэглэлийн хар сарвуунаас хамгаалж салгаж чадсаныхаа хэрээр гадаад эсэргүүцэл дарамтанд орсон байж ч болох. Юутай ч үе үеийн Засгийн газарт дарамт   болж ирсэн шатахууны шантаажийг халах аргыг Хүрэлсүхийн Засгийн газар шийдэж, нефть боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн нь тун сайшаалтай.

Харин шатахууны шантаажаар хол явахгүйгээ ойлгосон Хар бүлэглэлийнхэн одоо махны үнээр оролдож эхэлжээ.  Сэжүүрээс хөөж махны цаг үеийн мэдээллүүд, давтамжийг шүүж үзвэл өнгөрсөн оны 6 дугаар сараас энэ оны 2 дугаар сарыг хүртэл Хятадууд мах нөөцөлж авсан байдаг. Худалдаачид ч махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой гэж хэлж буй. Тэгэхээр махны хомсдолыг төлөвлөсөн монголын улстөрчид хятадын махны наймаачидтай холбоотой байж таарах нь.  Үнэнийг хэлэхэд М.Энхболдыг Хятадуудтай ойр тэрээр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр Хятадууд түүнийг дэмжиж хандив өргөсөн тухай ил далд яригдаж л байлаа.  Хятадууд “даам гарсан”  дээрх хугацаанд  М.Энхболд УИХ-ын дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан.  Махны үнийн хөөрөгдөл М.Энхболдтой холбоотой гэх хардлага ортой ч байж мэдэх.

 “Хэн, яах гэж, яагаад сонгуулийн өмнөхөн гал асахаар тооцов?   Хэн улстөрийн хожоонд ард түмнийг золиослов?”  гэсэн асуулт гарч ирж байна.  Засгийн газрын эсрэг массыг чиглүүлэх,  гал асаах сонирхол хэнд байх вэ гэдгээс эзэн холбогдогчийг хардаж болох юм. 

Луйвардаж олсон өмчүүдээ  Засгийн газарт алдаад буй Хар бүлэглэлийнхэнд У.Хүрэлсүх толгойн өвчин болоод байгаа. Тэгвэл сонгууль ойртсон энэ хугацаанд л засгаар оролдохгүй бол тэр чигтээ бүгдийг алдана гэж тэд тооцоолсон бололтой. Тиймээс Хүкийн засгийг бужигнуулах гэж чулуу нүүлгэж эхэллээ. Харамсалтай нь тэдний өмчийн төлөөх улстөржилтөд ард түмэн хохирч байна.

Юутай ч махны үнэ буурч эхэллээ.  Махны хятадууд хэд хоногийн өмнө цуглаж махны бизнест дахиж орохгүй гэж ярьж тохирсон сураг ч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар аливаа асуудлыг углуургаар нь шийдэж байгаагийн нэгэн жишээ энэ. Харин гадны дарамт,  дотоодын томоохон бүлэглэлтэй чадлаараа тэмцэж байгаа энэ Засгийн газарт ард иргэдийн дэмжлэгээс илүү хүчтэй зүйл гэж үгүй билээ.

Х.СҮЛД

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • СҮЛД СҮГ БҮҮ ХУЦ 2019 оны 05 сарын 20 [182.160.39.76]

    ХУЦАХ ЮМАА.АМЬХАНДАА ХҮРЭЛСҮХЭД САЙН ХҮН БОЛОХ ГЭЭД

  • TENEG YM BUU YRI 2019 оны 05 сарын 20 [182.160.1.81]

    GADNII BOLON DOTOODIIN HALDLAGAAS MANAI ZASGIIN GAZARL BODLOGOO ZUW HEREGJUULJ ARD TUMENEE HAMGAALAH UCHIRTAI SAN ARD TUMEN SHUTEI ARSLAN BOLGOJ UGUU BIZDEE NOWSHOO

  • тангад 2019 оны 05 сарын 21 [103.212.117.155]

    энэ Хүрэлсүхийн бүлэглэл ч ард түмнээр жинхэнэ утгаар нь тоглож өх нь шив дээ хятадуудыг мах ногоо руу оруулах гэснээ дарах гэж ийм болхи юм бичиж өөрсдийгөө илчлэх юм даа ээрч түгдэрсэн найруулагчийн өөрсдийгөө баримтжуулсан санаагаа шатахуун махны үнэ өөрсдөө өсгөж байгаагаа хар хүч гэж дүрээр гаргадаг ч буруутав хар хүчээ дарж унагачихаад одоо нөгөө хоолны хордлого хөл рүү орсон гэдэг онигоогоо үргэлжүүлж онигоочид болж үнэлэгдэж дуусах байх даа

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.