Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат
1
2019/05/22

 

Морины хэмээх Г.Батбаяр Монгол түмнийхээ сэтгэлд хэдийнээ мөнхөрсөн уран бүтээлч. Тайзнаа гарахдаа хүлгийн төвөргөөн адил хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж эгшиглэх түүний дуунд огшихгүй Монгол хүн гэж үгүй. Арга ч үгүй биз. Төрийнхөө сүлдэд морио залсан, адууныхаа хийморьт сүсэглэдэг  ард түмэн Монголоос өөр хаана байх билээ. Хаана ямар баяр наадам, уралдаан болно тэнд л МУГЖ Г.Батбаяр гуайн дуу цангинаж байх. Ингэж л ардынхаа дунд алдаршсан эрхэм гавьяат маань саяхан манай папарацци дуранд буулаа. Энэ өдөр тэр мөн нэгэн баярын үйл ажиллагаанд ая дуугаа өргөж, түмнээ баясгахаар яваа нь энэ. Дэлт адууны нуруунд хийсэж явах адил дуулах тэр гоёлын хувцсаа цүнхэлжээ. Харин нас явах тусам Г.Батбаяр гуайн хөл нь улам л муудаад байх шиг анзаарагдсаныг энд нуугаад яахав. Түүнийг адууны босоо цагаан хийморь үргэлж түшиж, эрүүл энх байж, Монгол түмнээ олон жил баярлуулах болтугай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Зочин 2019 оны 05 сарын 23 [66.181.179.161]

    Гоё хүчтэй хоолойтой дуучин шүү амжилт сайхан уран бүтээлч эрхэм Батбаяр гавъяат мөн амжилт

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.