Banner
Түрээсээ төлөөгүй удсан Мобикомд шаардлага хүргүүлжээ
0
2019/05/22

Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпораци сүүлийн үед нэлээн асуудалд ороод байна. Тодруулбал, гэрээний хугацаа нь дууссан хэрнээ түрээсийн төлбөрөө таван сар төлөөгүй "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хэдийгээр шинэ оффис руу нүүж байгаа боловч өнгөрсөн таван сарын хугацаанд байсан төлбөрөө төлөхгүй байгаа нь сая 500 гаруй мянган хэрэглэгчтэй "Мобиком" корпорацийн хувьд байж боломгүй үйлдэл юм.

Тиймээс энэ асуудлаар "Монтрейд" компанийн зүгээс "Мобиком" корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамадад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа "Манай компани "Ньюком Проперти" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны арванхоёрдугаар сард дууссаны дараа "Мобиком корпораци"-д түрээснийн гэрээний нөхцөлөө тохирч гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулахыг олон сарын турш шаардсан боловч өнөөдрийг хүртэл манай компанийг үл ойшоож, дорд үзэж байгаад харамсч байна. Монтрейд ХХК нь "Мобиком" корпорацийг тогтвортой, урт хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж итгэж ийнхүү хямд үнийн нөхцөлөөр түрээслүүлдэг байсан" хэмээн дурджээ.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.