Banner
АН Засгийн газрыг унагах хоёр дахь эсргүүцлийн жагсаалынхаа товыг зарлажээ
2
2019/05/22

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ард түмэн  "мөнгөний жагсаал" хэмээн нэрийдсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, 40 000 хүн ирсэн хэмээн мэдээлж, олны эгдүүцлийг хүргэж байсан удаатай. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2019.05.22/ хэвлэлийн хурал зарлаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг болон Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаал дахин зохион байгуулах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих тухайгаа мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар өмнө нь шаардлага хүргүүлсэн. Уг асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байгаа. Ер нь сөрөг хүчнээс тавьж байгаа аливаа шаардлагад эрх баригчид үл тоомсорлосон байдалтай ханддаг. Өөрсөдтэй нь холбоотой асуудлыг аль болох бултуулах, хойш нь тавих, хариуцлагыг бүдгэрүүлэх алхам хийж байна” хэмээгээд “Монголбанкны урагшгүй бодлогын горыг жирийн зээлдэгчид үүрч байна. Монголбанкны удирдлага эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авахын оронд 2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан ААН-н нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт чанаргүй зээлийг нэмэгдүүлж байна хэмээн хариуцлагаас бултахыг оролдож байна. 2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 5 жилийн өмнөхтэй харьцуулах нь боломжгүй асуудал юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хүндрэлд орсон банканд хуулийн дагуу арга хэмжээ аваагүйн улмаас “Капитал” банк дампуурч , төрийн сангууд болон иргэдийн хадгаламж эрсдэлд ороод байгаа. Гэтэл банкны чанаргүй зээлдэгч 80 хувьд хүрснийг мэдэхгүй унтаж байх боломжгүй юм. Энэ нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах хангалттай үндэслэл болно. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монголын банк санхүүгийн системд ямар эрсдэл учрах нь тодорхой бус байна. Эдийн засгийн таатай орчин бүрдсэн өнөө үед Монголбанкны Ерөнхийлөгч эдийн засгийн орчинг улам дордуулж байна гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж, хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд бензиний үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараан үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийгэмд эрүүл мэндийн аюулын харанга дэлдэж байна. Нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна. Үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Монгол Улсад өнөөдөр хууль алга. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гараад ирлээ. ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд  арга хэмжээ авахгүй байна. Концессийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, аллагатай холбоотой асуудал гээд олон асуудал шийдэгдсэнгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд хэт улстөржсөн өнцгөөс хандаж байна. 51 хувийн асуудлаар хэн ч, юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эхний төлбөрийг хийгээд цаана нь ямар луйврын тохиролцоо хийсэн нь тодорхой бус, 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийгдсэн дуулдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр “Эрдэнэт”-ийн асуудалд оролцсон эрхмүүдийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. УИХ-ын гишүүдийн 50 нь ямар нэгэн хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах битгий хэл үйл ажиллагаа явуулах эрхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” гэсэн юм.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 05 сарын 22 [202.131.243.186]

    энэ өвгөн намаа тарааж хаячихаад мэргэжлийн авилгач одоо бас юугаа хийх гээд байгаан ард түмний сэтгэл зүйгээ тоглохгээд

  • Zochin 2019 оны 05 сарын 23 [108.92.148.34]

    Naad PR chin odoo yavtsgui bolson ANiig bulshlagchaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.