Дахиад нэг цэрэг амиа алджээ
0
2019/05/29

Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ.

Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олсон байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх харамсалтай мэдээлэл байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.