Л.Наранбаатарыг Эрдэнэс-Таван толгойгоос шантаажилжилж мөнгө авсан гэв
0
2019/05/29

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр “Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо”, “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Тэдний мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК руу өдөр шөнөгүй дайрч давшлаад байсан шалтгаан нь тус компаниас мөнгө шантаажилж авч байсан байж магадгүй баримт олдсон гэсэн юм.

Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн мэдээллийн үеэр дурьдахдаа:

-“Л.Наранбаатар нь Гложекс консалтинг компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 350 сая гаруй төгрөг гаргуулах шийдвэр гаргуулж авсан байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэв.

Мөн “Coal mongolia-2018” арга хэмжээг зохион байгуулахад “Гложекс консалтинг” ХХК-иар дамжуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 20 мянган ам.доллар авсан гээд хийсэн гэрээг нь олж авснаа сэтгүүлчдэд баримт болгон үзүүлсэн юм.

Мөн тэрээр цааш хэлэхдээ: Л.Наранбаатар гэж хүн өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сураггүй байсан. Тэр үед тэмцэгч Бээжин, Жагар нарын иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлж, зохих шаардлага тавьж байсан. Харин дараа нь Л.Наранбаатар гэнэт гарч ирж, хувьцаа ярих болсон нь санамсаргүй зүйл биш байсан байна. Эрдэнэс-тавантолгойтой шүүхээр маргаантай явж байсан, энэ асуудлаа шийдүүлэхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж гэж хардаж байгаагаа хэлсэн юм.

image

image

image

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.