Ирэх зургадугаар сараас шаардлага хангахгүй телевиз, радиог хаана гэв
1
2019/05/29

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Манай улсад 140-150 телевиз байдаг. Зах зээлийн дараа борооны дараах мөөг шиг болсон шүү дээ. Гэтэл бусад улс оронд манайхаас олон хүн амтай хотод 4-5 телевиз байдаг.  Бусад улс орнуудад дуртай болгонд нь радио, телевизиийн зөвшөөрлийг өгдөггүй, маш өндөр шалгуур, зохицуулалттай байдаг юм байна. Энэ хууль гарсны дараагаар тооноос чанарт шилжих байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?” гэдгийг тодруулсан юм.

Түүний уг асуултанд Харилцаа, холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзориг:

-Улаанбаатарт 20 телевиз, 62 сувгийн телевиз ажиллаж байна. Хөдөөд 65 телевиз, есөн сувгийн телевиз ажиллаж байна. Бид шалгалт хийсэн. Дүнгээ 06-р сарын 06-нд Харилцаа холбооны, зохицуулах хорооны хурал дээр танилцуулна. Мэргэжлийн байгууллагын стандарт бүрдүүлээгүй телевизүүдийн эрхийг хааж, цэгцэлнэ гэдгээ онцоллоо.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • 5555 2019 оны 05 сарын 30 [66.181.187.221]

    Estoi zuw

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.