О.Гүндэгмаа олимпийн эрх авч чадсангүй
3
2019/05/29

Герман улсын Мюхень хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. 97 орны 908 тамирчид “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй.

image

Герман улсын иргэн болсон олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа. Тэрбээр Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болжээ. Тавдугаар сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдсөн Р.Сарноват 37 оноогоор алтан медаль хүртэж, “Токио 2020”-д өрсөлдөх эрхийг авчээ. Энэ дасгалд Укрианы Костевич Олена 36 оноогоор, Беларусын А.Бонева нар 26 оноогоор мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 19-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрыг эзэлжээ. Нийт 108 тамирчин өрсөлдсөн байна.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват “Токио”-г зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцлон мэдээлжээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • хайрлагч 2019 оны 05 сарын 30 [202.179.30.178]

    Гүндэгээ болно болно. ар гэр үр хүүхдээ хүмүүжүүл, даргаагийн үеэ бэлд

  • hu 2019 оны 05 сарын 30 [183.100.52.6]

    gundegee avgai odoo bolio.nud chini bur muudaj.

  • irgen 2019 оны 05 сарын 30 [183.100.52.6]

    Munhbayr mundag tamirchin shuu.tanid sain saihniig husey.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.