Сайхан мэдээ: Х.Хатанбаатар “Итгэл-Хайранд” аянд 30 сая төгрөг хандивлав
1
2019/05/30

Эх үрсийн элч дуучин A Cool  буюу Анхбаяр хорт хавдар туссан бүх хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна.  Энэхүү сайн үйлсийн аянд олон сайхан сэтгэлтэнгүүд оролцож, гараа сунгаж байгааг дуулгахад таатай байна. Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн түшээдээс хүртэл хорт хавдартай хүүхдүүдэд туслах хандив цуглуулж, өөрийн хийж чадах бүхнээ хүүхдүүдийн төлөө дайчилж байгаа түүнд олон эцэг, эхчүүд талархал илэрхийлж байна. Туркийн нэртэй эмнэлгээс хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг 100% гаргуулахаар болсон түүнд бас нэгэн баярт мэдээ ирж, машид баяртай байгаагаа дуучин A Cool олон нийтэд дуулгажээ. Тухайлбал түүний санаачлан зохион байгуулж хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсийн аянд Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 30 сая төгрөг хандивлахаар болжээ. Бяцхан хүүхдүүдийн төлөө харамгүй гараа сунгасан Х.Хатанбаатарт нийт Монголчуудынхаа өмнөөс талархал ирлэрхийлье. Энэхүү сайн үйлсийн аян 6-р сарын 8-нд хаалтаа хийх аж. Энэ бүгдийг зохион байгуулж буй дуучин A Cool-дээ олон мянган эцэг, эхчүүдийн өмнөөс дахин дахин талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Oyunaa 2019 оны 05 сарын 31 [37.60.73.10]

    Ene Hatanbaatar ih mundag zaluu shuu. Bas deer ni saihan setgeltei uglugch zaluu yum baina. Buyan ni urgelj delgerch baig.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.