САЙН ААВ П.БАЯРЦЭНГЭЛ
5
2019/06/05

Урлагийнхан ажил, алдар нэр хэмээн явсаар ар гэрийн амьдралаа орхигдуулах нь бий. Тиймээс ч зарим нэг нь аав гэхээсээ илүү эцэг хэмээгдэх нь элбэг. Аав гэх алдарыг хүртэхэд олон шалгуур бий. Тэр тусмаа сайн аав байна гэдэг эрчүүдийн хувьд том аз жаргал. Харин тэрхүү аз жаргалыг цогцлооход эрчүүдийн хичээл зүтгэлээс шууд хамаарна. Дуучин П.Баярцэнгэл зарим нэг эрчүүдийг бодвол тэрхүү аз жаргалаа хэдийнээ бүтээжээ. Сайн хань, сайн аав гэх тодотголыг П.Баярцэнгэл хэн бүхэн өгөх аж. Тэр гэр бүлээ хамгаас эрхэмлэдэг юм билээ. Хэдий их ажилтай ч гэр бүлдээ заавал цаг зав гаргаж, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа жаргалтай цагийг өнгөрөөхийг илүүд үздэг гэдэг. Тэрээр саяхан нэгэн шоуны үеэр гэр бүлийн хамт явах нь манай папараццид ийн өртлөө. Хүүхдүүд нь  бараг л ээжээсээ илүү аав амьтай мэт. Тэрээр суудалд сууж байхдаа хүртэл аавынаа үнсэх нь үнэхээр хайр дүүрэн харагдана.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • zochin 2019 оны 06 сарын 06 [202.9.45.98]

    Хөөрхөн юм аа.

  • би 2019 оны 06 сарын 06 [202.179.31.83]

    Урлагийнхан хөнгөмсөг гэсэн ойлголтыг зогсоож үлгэр жишээ байгаараай.

  • монголмаа 2019 оны 06 сарын 06 [119.40.100.66]

    эрхий хуруу шиг жижигхэн ямар ч эрэгтэй хүний сайхан төрх байхгүй. манай сүүлийн үеийн залуучууд балиар намхан тарган болчихсон өөрсөддөө анхаарч эр хүн шиг байвал сайхан л баймаар юм.

  • 1 2019 оны 06 сарын 09 [202.118.141.30]

    Jinhene tsoglog ger bul bn Ohiduud ni ehner ni Huurhun yum aa Amjilttai yavaa zaluugiin ard sain ehner baidag gedeg Ehner ni ih saihan uhaalag busgui haragdaj bn Amjilt huseye

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.