Banner
"Mongoloo Kids”-ын буянтай, сайхан бүсгүй
7
2019/06/06

Монголчууд хувцас урлахыг буянтай ажил хэмээн ихэд билэгшээсээр өдийг хүрсэн.  Тэр тусмаа Монгол хувцас урлах нь буян, билэгшээл хоёрын нэгдэл хэмээх нь ч бий. Тэгвэл “Mongoloo kids” хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрам гэх 29 настай энэ бүсгүй олон, мянган хүүхдийн буянтай үйлстэн юм. Өөрийн ур чадвараараа багагүй олонд танигдаж алдаршиж буй. Манай олны танил эрхэмүүдийн дийлэнх нь энэ бүсгүйн ур, ухаан шинэгсэн бүтээлүүдээс хүүхдүүддээ авч үйлчлүүлдэг юм билээ. Тэрээр 5-р сарын 30-нд "Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоуг анх удаагаа  Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т зохион байгууллаа. Тус шоуны гол зорилго нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой болсон юм. Уг арга хэмжээнд хамтлаг дуучдаас байнгын үйлчлүүлэгч, олны танил хүмүүс олноор хүрэлцэн иржээ. Тэрээр тус шоуныхаа үеэр манай дуранд ийн буусан юм. Цаашдаа тэр Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх  олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Түүний цаашдын буян дагуулсан их үйлсэд нь амжилт хүсье.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • S 2019 оны 06 сарын 06 [202.9.42.185]

    Шал худал хун хоолодог ажлыг л буянтай гэдэг юм энэ бас дээр нь юу омсцийн бэ япон узмэрчээ

  • 2 2019 оны 06 сарын 07 [66.181.170.130]

    Юу вэ? загвар зохион бүтээгч ээ? үндэсний? хүүхдийн? Үйлчлүүлмээргүй юм байна да?

  • zochin 2019 оны 06 сарын 08 [66.181.190.95]

    mongol undesnii zagvariig bitgii eldviin mayagaar evdeed baigaach ee. mongolooroo l baiyaa. hachin yum omchihood

  • Зочин 2019 оны 06 сарын 08 [66.181.161.52]

    Үйлчлүүлэхгүй нтр гэж бичээд кк хэн үйлчлүүл гэсэн юм. Бичсэн бичээгүй муулсан муулаагүй үйлчлүүлэх нь үйлчлүүлэд авах нь авна.Ийм элий балай юм бичээд сууж байдаг ямар мал байдаг юм бол..

  • zochin 2019 оны 06 сарын 08 [81.193.5.176]

    Solongos zagvariin huvtsas hiideg yum uu?demii ed shig bna

  • nart 2019 оны 06 сарын 09 [183.100.52.124]

    uuruu iim sonin medremjgui huvtsas hiij umsuhuur yamar hun zahialga uguh ni todorhoi.iim gachin yumiig hen ch gertee bariad oeod umschihno.Yamar ch medremj ur chadvargui zaluus mungunii tuluu ingej ajillaj bolhgui l bgaa yumdaa.

  • Batu 2019 оны 06 сарын 16 [5.62.61.29]

    сайхан байна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.