С.Зоригийн хэрэгтэй холбоотой Ц.Амгаланбаатар гэж хэн бэ?
16
2019/06/07

Эрүүдэн шүүх үйл ажиллагаанд оролцож, гардан гүйцэтгэсэн хоригдол Ц.Амгаланбаатар гэх этгээд  олны анхаарлыг ихэд татаж буй. Тэгвэл н.Сэмүүн гэх хүн сошиалд түүний талаар ийн бичжээ. 

Ц.Амгаланбаатар нь өөрийн эмэг эх Цэвэлмаагийн нэрээр овоглодог хүн аж.

Түүнийг багад нь Цэвэлмаа гуай өөрийн охин Гансүрэнд хань бараа болгохоор үрчилж авсан боловч Гансүрэн нь хүнтэй сууж, хүүхэдтэй болсныхоо дараа Амгаланбаатарыг ад шоо үзэн зөнд хаясан юм байна.

Цэвэлмаа гуай өөрийнх нь хийсэн зүйлээс болж хүний хүүхэд өнчирч хоцорлоо хэмээн гэмшсэн сэтгэлээр Амгаланбаатарыг өөр дээрээ авч өсгөжээ.

Тиймээс Амгаланбаатар нь эмээгээрээ овоглож явдаг юм байна.

13 настайдаа хүчингийн хэргээр шалгагдаж, таван настай охиныг хүчиндсэн нь тогтоогдсон ч насанд хүрээгүй учраас хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

15 настайдаа найз охинтой болж, тэр нь жирэмсэн болсны дараа хойд эхийнхээ (Гансүрэн), өөрөөр хэлбэл өөрийнхөө маллаж байсан малаас нэг бяруу нядалж найз охиндоо шөл уулгаснаас болж Гансүрэн нь “мал хулгайлсан” хэргээр цагдаад өгч, эмэг эх нь хөөцөлдөж байж тэнсэнтэй гаргаж авсан юм байна.

Энэ цагаас хойш хойд эхийгээ үзэн ядаж, “хаа тааралдсан газар нь ална” хэмээн шүдээ зууж явах болсон гэдэг.

-----------------------------------

Саяхан ТВ-гээр гараад байгаа эмгэн нь бол тэр Гансүрэн нь бөгөөд Амгаланбаатар багадаа манай Бярууг хулгайлсан учир би хашраах гэж тэгсэн юм гэж байна билээ.

---------------------------------

Харин С.Зориг агсны аллагын хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар нь 17 настай, Ц.Содномдаржаа нь 24 настай байж. Нэг гудамжинд, хамар хашаанд шахуу амьдардаг, хамаатан садангийн улс юм байна.

Сая нууцаас гаргаж УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэг дээр Б.Содномдаржаа нь “Чи таван настай байхдаа намайг ах аа гэдэг байсан биз дээ. Тэгээд ахыгаа алах юм уу?” гээд байсан нь тийм учиртай.

Өнгөрөгч онд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа”-нд орохдоо Б.Содномдаржаагийн хадам эцгээ зодож буй бичлэгийг үзүүлсэн. Энэ бол манайхны ярьдаг “гүйцэтгэх ажлын” шугамаар авагдсан баримт биш, харин Б.Содномдаржааг С.Зориг агсны хэрэгт сэжиглэн баривчилж, гэрт нь үзлэг хийх үед эхнэрийнх нь гар утаснаас гарсан бичлэг аж. Уг бичлэгийн тухай түүний эхнэр “Архи уусан үедээ хэрцгий ааштай болдог, дараа нь юу хийснээ санадаггүй учраас өөрт нь үзүүлэх гэж бичлэг хийсэн” хэмээн тайлбарласан байдаг.

--------------------------------

Бичлэг дээр гадаа хашаан дотор нэг хүнийг цохиод унагааж байдаг даа. Тэр нь Хадам эцэг нь байсан аж.

------------------------------------

Харин Ц.Амгаланбаатарын хувьд бүр 2004 оноос хойш Б.Содномдаржаа руу мсж бичиж, хэргээ хүлээхийг шаардан дарамталдаг байсан талаар Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр 2016 онд өгсөн телевизийн ярилцлагадаа хэлсэн байдаг юм.

Би тэр үед жирэмсэн байсан болохоор надад хэлдэггүй байсан. Санаандгүй нэг удаа, гарсан хойно утсанд нь мессеж ирэхийг харсан, тэгж мэдсэн гэж. 2004 онд эхнэр нь жирэмсэн байсан, 2016 онд (телевизэд ярилцлага өгөх үед) 1-11 насны дөрвөн хүүхэдтэй байсан гэхээр цаг хугацааны хувьд таараад байгаа юм. 2004-онд Ц.Содномдаржаа наранд байжээ.

Харин Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: “Ажлын хэсгийнхэн 2013 оноос хойш хүн амины хэрэгтэй Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг онц дэглэмтэй хорих анги хэсүүлж, айлгаж дарамталж байгаад С.Зориг агсны хэргийг хүлээлгэсэн.

Энэ үеэс Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүн дээрээ үндэслэн Б.Содномдаржааг гэмт хэрэгтэн болгосон” гэж ярьсан. Тэгэхээр нэгдүгээрт сайдын хийсэн мэдээллийн хагас нь худлаа болж байна.

Б.Содномдаржаа руу Амгаланбаатар 2013 оноос эхэлж мессеж бичсэн гэдэг нь.

Хоёрдугаарт Ц.Амгаланбаатар тэр үед (2013 онд) хүн амины хэргээр 25 жилийн ял авчихсан, түүнийхээ зургаан жилийг биеэр эдэлчихсэн, дахиад зургаан жил суухад магадлангаар орох боломжтой байсан учраас хэн нэгний өмнөөс хийгээгүй хэргээ хүлээх нь өөрт ашиггүй.

Харин түүний хэргээ хүлээсэн буюу, Б.Содномдаржааг хам хэрэгтэн гэж хэлээд ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн үе нь түүний эмээ Цэвэлмаа гуай нас барсан үетэй давхацдаг аж.

Шоронд байхдаа Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржааг эмээгээ асарч, харж хандахыг шаардаж, дарамталдаг байсан ба 2013 онд эмээ нь нас барсны дараа тэр хэргээ хүлээсэн байдаг.

Өөрөөр хэлбэл эмээгээ амьд байгаа үед эмээд нь муу юм хийхээс болгоомжлоод Б.Содномдаржааг илчилж чаддаггүй байжээ гэж ойлгож болох юм.

Харин эмээг нь өвчтэй байхад орон дээр нь орхиод гэрийг нь ачаад явсан (ойр тойрных нь гэрчүүдийн яриа), эмээ нь нас барсны дараа Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хам хэрэгт татаж, С.Зориг агсны ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Ц.Нямдорж сайдын ярьсан “шоронгоос гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг нь ийм учиртай.

Уг нь С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 2016 онд уг хэрэг шүүхээр таслагдах хүртэл бид бүгдээрээ “энэ хэргийг хоёрхон хүн үйлдсэн” гэж итгэсээр ирсэн.

Учир нь тэр үед хэрэгтнүүдийг харсан ам зургаар энэ хэргийн цорын ганц гэрч гэгддэг Д.Булганы хэлсэн “Батаа, Оюунаа” гэж хоёр хүнийг л хайж ирсэн. Гэтэл хэргийн шалгалтын явцад дөрвөн холбогдогч (“паар” хочит Отгонбаатар нь гэртэйгээ шатаж нас барсан) гарч ирсэн.

Зураач Ц.Байды гуайн гаргасан ам зурагтай яв цав таарсан хүн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. Харин Ц.Амгаланбаатарын хувьд сүүлд шинээр гарч ирсэн хэргийн холбогдогч. Өөрөө хэргээ хүлээж, хамсаатнуудаа илчилсэн.

Хэрвээ Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн “хэрэг зохиох” шаардлага байсан бол ядаж л анх гаргасан ам зургийн хүрээнд хэргийг шийдвэрлэчих нь ажлын хэсгийнхэнд ашигтай байх байсан биз. Тэгсэн бол элдэв хардлага ч гарахгүй.

Эцэст нь олон хүний тавьж байгаа “эрүүдэн шүүх чинь гүйцэтгэх ажил юм уу?” гэдэг асуулт.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлан Төв аймгийн цагдан хорих төвд саатуулж, маргааш нь буюу есдүгээр сарын 1-нээс 7-ны хоорондох зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас үзүүлсэн. Хэдийгээр “дахиад 660 хоногийн бичлэг байгаа, цааших нь илүү аймшигтай, ёс бус, гаж үйлдэл бичигдсэн учраас үзүүлэх боломжгүй” гэсэн боловч үнэн хэрэгтээ тийм бичлэг байхгүй л болов уу.

Байсан бол аль хэдийн үзүүлчих байсан гэдэг эргэлзэх зүйл алга. Бараг л сүүлчийн “хөзөр” нь байх.

Харин Тагнуулын хоёр ажилтан тусгай бэлтгэсэн өрөөнд камер зоогоод бичлэгийг нууцаар хийсэн, хэрэг хүлээлгэх зорилгоор хүн амины архаг гэмт хэрэгтэн оруулсан, зодож дарамталсан гэдэг бол үнэн.

Өөрөөр хэлбэл, манай хуулийн байгууллагынхны явуулдаг “гүйцэтгэх ажил” гээч нь ийм л болхи эд. Уг нь бол гүйцэтгэх ажил гэдэг нь хоёр хүний хоорондын харилцааг хөндлөнгөөс ажиглах, тагнах, чагнахыг хэлдэг болохоос биш өөрсдөө очоод, өдөж хатгаад бичлэг хийхийг хэлдэггүй. Тэрийг л хууль бус гээд байгаа юм. Дээр нь энэ эрүүдсэн, зодсон асуудал.

Хоёрдугаарт камерт болсон ярианд Ц.Амгаланбаатар нь “Чи хэргээ хүлээ” л гээд байгаа болохоос биш, “Чи ингэж ярь” гэж үг зааж өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол жинхэнээсээ сайдын хэлсэн шиг “зохиомол хэрэг”, “мэдүүлэг зохиосон” хэрэг болох байлаа.

Ер нь бол Б.Содномдаржаа нь уг бичлэг хийгдсэнээс хойш тав хоногийн дараа мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Гэхдээ урьд өмнө хавтаст хэрэгт огт авагдаагүй баримт, Ц.Амгаланбаатарын ч мэдэхгүй зүйлсийг ярьж өгсөн гэж ажлын хэсгийнхэн ярьдаг. Г.Эрдэнэбат прокурор ч жилийн өмнө өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлж байсан.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын одоогийн хийж байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажлын алдаан дээр дөрөөлөн уг хэргийг бүхэлд нь үгүйсгэх (гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан тагнуулын хоёр ажилтан аль хэдийн цагдан хоригдоод АТГ-т шалгагдаж байгаа), цаашлаад хэргийн захиалагчдыг илрүүлэх хоёр дахь шатны ажиллагааг тасалдуулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл шиг харагдаад байна. Хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан цагдаа, тагнуулын ажлын хэсгийг бүр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тарааж эхэлжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
16
  • Содбтлэг 2019 оны 06 сарын 08 [103.26.194.44]

    Мэнгэтийг энэ ажил, албан тушаалаас нь холдуулж байгаад өөр ашиг сонирхолын зөрчилгүй хөндлөнгийн хүнээр шалгуулбал бодит үнэн тодрох юм байна. Захиалагч нь Ш.Отгонбилэг гэж хүмүүс ярьдаг нь үнэн шүү дээ.

  • bbb 2019 оны 06 сарын 08 [103.57.95.85]

    ugasa ene 3 gartsaagui hiisen gej boddog.

  • zochin 2019 оны 06 сарын 08 [66.181.161.48]

    Хийх нь ч хийсээн харин хүч хэрэглээд буруу ажилласан л болохоос, буруу ч гэж дээ угаасаа л ингэдэг юм биш үү

  • nart 2019 оны 06 сарын 09 [183.100.52.124]

    Ene Amgalanbaatar gej zaluug uruvduj bna.Hedii yaltan ch gesen ene hun bagadaa huuhed nasnii ger buliin ,ehiin hair halamj edelsen bol ingej shoron oron gej yvahgui saihan amidraad niigemd zuv hun bj boloh l bsan.Ter hoid eh ni hunii musgui muuhai zan gargaj ene zaluug buruu amidrald halitarch orohod ih nuluulj.Ene zaluu ch bas hugshin emeegee gej sanaa tavij bhiig harahad huniig hairlah setgelgui tiim ch muu hun bish bna daa.Ter Sodnomdarjaa chini ih muu hun bna.Emeeg ni uvchtei bhad ger orniig ni achiad avaad yvj l bdag.Ymar buzar hun be.Hun hiisen uil laigaa uuruu uurne gej.Hugshin uvchtei hun tegj handsan haruig ni Amgalanbaatar ugsun bn daa gej bodloo.

  • Өи 2019 оны 06 сарын 09 [211.36.142.174]

    Зоригийг хөнөөсөн этгээдүүд өдийд юу гэж амьд байхав хөнөөлагсөн этгээдүүд хэн бэ гэдэгийг олон түмэн ерөнхийдөө л Батүүл гэдэг үнэн байх

  • Zorigo 2019 оны 06 сарын 09 [122.201.24.226]

    Hamgin gol n zahialagc shvv de

  • erka 2019 оны 06 сарын 09 [182.160.37.114]

    adilhan humuus zondoo baigaa shuu gants gerch bulgan bish geed baigaa shuu ene hergiig hamgiin sain medeh hun elbegee batyyl 2 shuu elbegee alban tushaalaa oghoosoo omno toriin buh huchnii baiguulgiig ene heregt oroltsuulsan iim tom hergiig ene 2 shig humuus hiidgui um elbegee shig adgiin amitad hiilegdeg um nobshnuudaa bitgii muu ydarsan iregdeeree togol

  • ооёо 2019 оны 06 сарын 09 [150.129.142.102]

    эргүү юм бичих юм аа амгаланбаатрын яриаг бүтнээр нь авч үзэх юм бол батүүл захиалсан мөнгө өгсөн гэдгийг нь яагаад орхиод явсан юм болоо ккк энэ хүний зарим хэлсэнийг нь аваад заримыг нь хаяад ккк зүгээр л тоглоом ккк

  • zochin 2019 оны 06 сарын 09 [202.55.188.41]

    Ганц гэрч Булган авгай ,энэ хүмүүс биш гэж хэлсээн хө.

  • зочин 2019 оны 06 сарын 09 [122.201.24.16]

    хэрэг хийгээд олон жилийн дараа баригдахдаа шууд л хэргээ хүлээнэ гэж байхгүй энэ хүмүүс бол алуурчид мөн

  • mongol 2019 оны 06 сарын 09 [202.9.43.144]

    amaglanbaatar Batyyliig zahialagc,mongo tolson gedgeer uagaad shiitgel onogduulaagyi,Sodnomdarjaa,Cimgee nar deer ynen bolj ul ogc baidag um.iimees uls tor orolcson,noctoi allaga.Elbeg,Yyl nar ezed ni.zahialat setgyylceer hudal um bicyyleed suuj byi

  • Нэргүй 2019 оны 06 сарын 10 [202.9.43.119]

    энэ 3 алсан нь үнэн захиалагчаа хэлэх гэхээр Нямдорж сандарч гаргана эмнэлэгт хэвтүүлж аргалж байна эд нар тухайн үед тэр үеийн ханшаар овоо мөнгө авсан байх сонголт бол эд нар байх хамгийн боломжтой хувилбар

  • Tuul 2019 оны 06 сарын 10 [122.201.31.126]

    Ёстой эргүү юм бичихээ боль новшоо Булган гэдэг хүн өөр юм яриад байгаа юм бишүү

  • Цагдаад 2019 оны 06 сарын 10 [62.216.208.160]

    Энэ 3 алсан бол үүнийг илрүүлчихэж чадахгүй цагдаа гэж байгаад хэрэг алга. Чимгээ Содномдаржаа 2 алсан бол өдийд иймэрхүү амьдарч явахгүй байсан биз.

  • ИТГЭЛ 2019 оны 06 сарын 19 [59.153.115.45]

    ЭНИЙГ БИЧСЭН ЭРХЭМ захиалгаар хилсээр хэрэг илэрсэн болгож хоер айлын амьдралыг сүйдэлсэн явдал тогтоогдохоор байж ядаж байгаа нэгэн бололтой. Энэ чааваас амьтан мөн нарийн дүнэлт гаражээ.Чи нэгл юманд хариулчаач.захиалагч нь ийм хүмүүсээр тийм аймшигт хэрэг хийлгэчээд энэ муусайнууд нь өдийд амьд байх хэрэг үү? Эд чинь өөрийгөө хамгаалах ямарч чадамжгүй хүмүүс гэдэг нь тодорой юм бишүү? Тэр шоронд байгаа хүн алсан Амгаланбаатар -ыг ашиглаж зохиомол хэрэг үүсгэс эн нь хөдлөшгүй тогтоогдож байгаа бололтой юм Энэ үнэн байх магдлал маш өндөр нь олон зүйлээр нийгмэд тодорхой байгаа бусуу?Айлын тэх тусмаа журмын нөхрийнг нь зэрлэгээр хөнөөчөөд байхад 70,80-уулаа гэрт ороод ул мөрийг нь зориуд балласан тэр хүмүүс дотор захиалагчид нь байгаагүй юу?Энэ бурхан болооч өөрөө Ерөнхий сайд болох замаа засаад эхлсэн, нэлээнч удаан хөөцөлдсөн тухай нийгэм тодорхой мэднэ,АН дэмжсэн нь хаана байна.Одоо тэр АНУ-д байсан хүний ярианаас бол эзэн нь олдчих гээд гэмтнүүд нь сандралдаад байгаа юм бишүү. Ард түмний дунд энэ тухай яриа өрнөхөд хэнийг гэдэг билээ..АН-ын хашируудыг л гэдэгшдээ.Өөрсдөө яваад сонсооч .Бурхан болооч өөрөө замаа засаад эхлэхэд тэр доор нь байтугай огт дэмжээгүй төдийгүй дэмжихгүй сандралдссщаар байгаад ийм аймшигт хэрэг үйлдэгдсэн. Тэрт бөөн бөөнөөрөө цогсон дээгүүр нь алхалсан, гэргийг нь ганцааранг нь үлдээсэн хүний санаанд багтмааргүй явдлыг тэр өдрүүдэд АН-ын хэдэн томцуул гарагсан нь с эжигтэй бусуу??

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.