Шударга дүртэй Х.Нямбаатар рекламныхаа зураг авалтанд орж явна уу...
1
2019/06/12

Шударга хочтой гишүүдийн нэг нь Х.Нямбаатар. ЖДҮ-д нэр нь холбогдож нэг хэсэгтээ л хэвлэлээр гарч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Мөн  Х.Нямбаатар нь өөрийн нь ХОМ-ээс үндэслэн бичсэн “гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж, 50 саяын малтай, 90 саяын Lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болжээ” хэмээн мэдүүлсэн сэтгүүлчийг гүтгэлэг хэмээн торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэрвээ худал юм бол Х.Нямбаатар гишүүн ард түмэндээ нэг ХОМ-ын тайлангаа мэдүүлэх нь зүйтэй болов уу. АТГ нь УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг бид шалгадагүй гээд ойруулдаггүй юм гэсэн.

Нэг хэсэг Л.Болд, ЖБатзандан нарт наалдаж, сүрхий сүжирсэн гишүүн Сонгууль дөхөх тусам тойргийнхондоо ойрхон байдаг мэт болох гээд хичээсээр л явна. Саявтар төрийн ордонд тойргийнхоо иргэдийг урьж, уулзалт хийж, өөрийнхөө нүүр, нүүрээр гарсан сонинг тараажээ. Саяхан тэр иргэдийнхээ дунд гарч, эгэл хүний дүр гарган алхан явах нь манай дуранд буув. Магадгүй энэ үйлдэл нь нэгэн тавилтттай жүжиг байж, рекламныхаа зураг авалтанд орж явсан нь энэ байхыг үгүйсгэх аргагүй.

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • vggggg 2019 оны 06 сарын 14 [43.231.114.1]

    NyAmbaatariig bitgii zahialgatai harluul, ta nariig hiisen umtai heleh ugtei zaluu

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.