Banner
Арын албанаас трэнд болж буй Б.Батнямбуу
2
2019/06/13

Кино урлагт жүжигчдээс дутуугүй хөлс, хөдөлмөрөө зориулдаг атлаа хэнд ч танигдаж мэдэгдээгүй олон уран бүтээлчид байдаг. Тэдний нэг нь жүжигчин Б.Батнямбуу байсан. Уг нь жүжигчин мэргэжилтэй ч гэрэлтүүлэгчийн ажилд дурлаж, өдийг хүртэл гэрлийн найруулагчаар ажилласан гэдэг. “Визард” продакшны “Помогите нам”, “Х ТҮЦ”-ийн “Болсон явдал”, найруулагч Т.Алтантуяагийн “Ану хатан”, “U” фильмийн “Single ladies”, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц: Байтаг Богд”, “Аримун” продакшны “Халуун зүрх” зэрэг уран бүтээлд гэрэлтүүлэгчээр ажиллаж, “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноор сая л нэг олонд танигдлаа. Түүний өвөрмөц төрх, жүжиглэх ур чадвар найруулагчдын анхаарлыг татаж, Монголын кино урлагт нэгэн шинэ дүрийг бий болгосон нь энэ. Мөн дараа нь өдгөө үзэгчдийн хүртээл болж буй  De Ja Vu уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Ийн арын албанаас амжилтанд хүрэх эхлэлээ тавьсан Э.Батнямбуу саяхан манай папараццид өртсөн юм. Тэр ч трэнд болж буй. Удахгүй түүнийг тоглосон кинонууд ар, араасаа хөврөх биз ээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Mip 2019 оны 06 сарын 15 [43.231.114.1]

    сонирхолтой

  • Zol 2019 оны 06 сарын 16 [202.9.43.105]

    Harvaas hujaa bnada.bie tsarai ene ter ni.mongol hun hezee ch iim bhguie.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.