Banner
Монголын кино урлаг Б.Чингүүнээр өнгөлөгдлөө
0
2019/06/13

Манай кино урлаг жилээс жилд хөгжиж ар, араасаа кинонууд төрөн гарсаар буй. Монголчууд маань ч Монгол киногоо их үздэг болжээ. Тэгэхдээ манай уран бүтээлчдийн бүтээлүүдэд агаар сэлбэх буюу цоо шинэ сэдэв дутагдаж байсан нь нууц биш. Зарим  кино бүтээлд нь бидний танил үйл явдал өрнөж, өмнө нь хаа нэгтэйгээс авч байсан утгыг өгүүлдэг нь нууц биш. Тэр дутагдлыг найруулагч Б.Чингүүн олж харж Хонг Конгийн “Lesmoda pictures-тэй хамтран уран зөгнөлт, адал явдалт “Дэжа вү” киног бүтээжээ. Уг кино нь өвөрмөц зураг авалт, дуу шумны гайхамшигаар үзэгчдийн адерналиныг хөдөлгөсөн уран бүтээл  болж, монголын кино урлагт хувьсал хийх цоо шинэ өнгө байлаа. Ер нь манай найруулагчид аль болох өмнө нь хийж үзээгүй төрлөөр уран бүтээл хийж, өөрийгөө болоод бусдыг хөгжүүлж байвал илүү хол явах болов уу…

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.