Banner
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-тай нэгдлээ
0
2019/06/13

Хэдхэн сарын өмнө АН-ын дарга С.Эрдэнэтэй хонь чоно мэт байж галзуу, солиотойгоороо дуудуулж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүнийг уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд танилцаж, өчигдөр /2019.06.12 /хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өглөө. Тус бичигт

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

image

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.