Б.Цэцэг өргөн духандаа ботокс хийлгэжээ
0
2019/06/13

Жүжигчин Б.Цэцэг саяхан Солонгос улсыг зорьж, Вонжинд арьсны өнгө сэргээх лазер эмчилгээ, мэнгэ нөсөө түүх лазер, арьс чангалах үрчлээ багасгах лазер, хацрын улаан арилгах лазер, духандаа ботокс хийлгээд иржээ. Энэ талаар өөрийн сошиал хуудсаараа ;амжуулан ийн хөгжилтэйгээр өгүүлжээ.

"Солонгос залуучууд, бүсгүйчүүдийн тэр өөртөө арчаатай гэж бүгд биедээ, арьсандаа мэдээж эрүүл мэнддээ анхаарч цаг гаргаж чаддаг шүү. Яахав би гэдэг хүн нүүрэндээ мэс хүргэхгүй паа тэр вотокс, пээ тэр лазер гээд л айх маягтай үрчийж дууссан дөө. Дарвайтлаа инээх тоолонд нүдний хажууд гарах үрчлээс, том духтай дээр үрчлээ үүсэж эхлэх тэр мэдрэмж айхтар байсан шүү. Би @wonjinmn @wonjin_official эмнэлэгтэй хамтарч ажиллсан юм. Яахав нүүр царай болоод л арьсаа янзын болгосоон... Анхаарах цаг нь болсон учраас амьхандаа л тордоод л байсан гэвч үрчлээ хэцүү л санагдсан шүү... Уг нь би чинь өөрийгөө гаагу сайн арьстай гэж бодоод л пээдгэр байсан эмнэлэгт нь очоод л 47, 50 гарсан эрэгтэй эмэгтэй эмч нарын насыг асууж ухаан алдсаар байгаад л ирсэн. Натурал өнгөлөг гоё арьстай бараг л ялаа халтирам хаха гөлгөр байсаан.... Би вонжинд арьсны өнгө сэргээх лазер эмчилгээнд, мэнгэ нөсөө түүх лазер, арьс чангалах үрчлээ багасгах лазер, хацрын улаан арилгах лазер хаха атгын чинээ нүүрэнд өчнөөн юм хийсээн ийм их зүйл хийгдэх шаардлагатай болсонооч мэдээгүй явсөөн би... За тэгээд өргөн духандаа ботокс гэхдээ үсний эрмэгийг дагуулж хийсэн, хөмсөг хооронд, нүдний 2 талаар нүдний ботокс хийсэн тэр нь бидний хэлдэгээр таг хөлдүү царайтай болдоггүй байна лээ... Ботокс гэдэг эмчилгээг зөв хийхгүй бол нүүрний төрхөнд маш муухай нөлөөлж буруу булчинг сулалдаг гэсэн шүү. Эмч нар маань намайг кино, тв гардаг тул яг тунг нь сайн харж байгаад нүүрний хувиралд нөлөөлөхгүйгээр хийж өгсөэ их учиртай эд байна лээ. Хүмүүс хугацаа үнэ асууж байсан та хэд инстаграм хуудсаар ороод асуугаарай. Би ч баян хүн л хийдэг байх дараа нь яанаа гэсэн үнэ нь боломжийн санагдсанаа нуух юун. За тэгээд нэгэнт өөртөө арчаатай хүн л нүүр ам, эрүүл мэндээ хайхарч хайрладаг шүү дээ" гэжээ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.