Banner
УИХ-ын гишүүн Н.Учрал Хэнтийн 42-р тойргийг "Би төлөөлөе" гэлээ
0
2019/06/13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хэнтий аймагт тогтмол ажилладаг хүний хувьд тус аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох хүсэлтээ илэрхийлж байгааг дурдав. Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг аймгийн түвшинд ч шийдэж болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо гарц гаргалгаа гаргах ёстой гэлээ. Хэрэв ийм боломжгүй бол үлдсэн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье гэсэн санал гаргалаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.