Banner
УИХ-ын гишүүн асан Г.Уянга худал мэдээлэл тараажээ
4
2019/06/13

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг  ХБНГУ руу зорчих үеэр нь   тус улсын хил дээр саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Уг мэдээллийн эх сурвалж нь УИХ-ын гишүүүн асан Г.Уянга байсан юм. Тэрээр бичихдээ "Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч авч хэлэлцээгүй байна. Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй бол дүүрчихсэн улс харагдахаас гадна бусад улс орныг илтэд доромжилсон хэрэг болох байх даа" гэжээ. 

Харин энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тодруулахад:

-Таныг ХБНГУ-ын хилээр гарах үед  удаан хугацаанд шалгаж саатуулсан гэдэг нь үнэн юм уу?

-Үгүй ээ. ХБНГУ-ын хил дээр намайг удаан хугацаанд ШАЛГААГҮЙ. Зүгээр л миний пастортыг нягталж үзсэн. Миний бичиг баримтыг шалгасан ажилтан нь шинэ хүн байсан юм болов уу л гэж бодсон. Нэг тийм ойлголтын зөрүү л явсан. Паспорт шалгаж дуусаад л “Уучлаарай” гээд л оруулчихсан.

-Та пастортоо хянуулах зуур “Би Монгол Улсын сайд хүн байна” гэж хэлсэн юм уу?

-Тэгж хэлээгүй ээ. Хүлээгээд л зогсож байсан. Нэг их удсан ч юм байхгүй.

-Тантай хамт явсан хүмүүс хэвийн байдлаар хил нэвтэрсэн үү?

-Энгийн болон ногоон пасторттой иргэд зүгээр л хил нэвтэрсэн.

-Монгол Улсын дипломат ногоон пассторттай иргэдийг хил дээр илүү хяналт тавьж байгаа нь үнэн юм уу?

-Энгийн журмын дагуу л хянаж байна лээ. Яагаад ийм мэдээлэл тарчихав, гайхаад л байна....гэсэн хариултыг өгчээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • зочин 2019 оны 06 сарын 13 [43.231.114.1]

    Уянгаа дандаа баримтгүй мэдээлэл энд тэнд үнэмшилтэй нь аргагүй ажил хэрэгч байдлаар тарааж явах юм. Тэр Баярын 7 хаус байна. Охиных нь үл хөдлөх хөрөнгийн компани нэг байр аваад засаж тохижуулаад зараад дараагийнхаа байрыг авч засаж тохижуулаад зараад л явдаг компани шдээ. Тэнд нь нилээд хэдэн монголчууд ажилладаг. Баяр өөрөө ингэж засаж зарсан байр 7 биш 10 нилээд гарчихсан байгаа шүү гээд л хэлж байсан санагдаж байна.

  • hunii gants huu 2019 оны 06 сарын 13 [43.231.114.1]

    ugaasaa balai awgai bi unshdag ch ugui.yrshig tsaashaa

  • Kkk 2019 оны 06 сарын 13 [43.231.114.1]

    Bayriin ohin henii mngoor up hudluhiin business hiij bgaa ve , zugeerel bidnees hulgailahgui mng. Sumyabazariin huvd medeej uguil gene shuu Dee. Sumyabazar tl shine Hun taaraa yuu kkk

  • Zochin 2019 оны 06 сарын 14 [43.231.114.1]

    Erdenechimeg gj abgaitai bur torin ordond arhi uuj tamhi tataj yarih yarihgui buruu balair ulger durial bolson abgai bizdee ene Uyanga.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.