Хятадуудын гарт сүйтгэгдсэн Цагаан дэлийн агуйг нөхөн сэргээхээр болжээ
1
2019/06/13

Хятал иргэд болоод Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 2-нд авсан. Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар Дорноговь аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн төлөөллийг урьж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж энэ ажлын санхүүжилтэд компаниуд тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар болжээ. Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Анар 2019 оны 07 сарын 19 [122.201.31.78]

    Хятадууд ийм болгосон юм бол тэдэнд ямар нэг хариуцлага тооцох естой ш дээ,тэд ирж эвдэж бусниулдаг тэрийг нь татвар телегчид телж байдаг ийм гаж юм гэж байж болох уу

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.