Дахиад нэг Монгол Дипломатч хар тамхи тээвэрлэсэн хэргээр саатуулагджээ
2
2019/06/14

Өнгөрөгч 5-р сарын  3-ны өдөр  Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан талаарх таагүй мэдээллийн шуугиан намдаагүй байна.  Тэдгээр хүмүүс нь ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ.  Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан. 

Тэгвэл дахиад нэг ижил төрлийн Монгол улсын нэр хүндийг сэвтүүлсэн хэрэг гарчээ. Тухайлбал  Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид саатуулсан байна. Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийх гэхэд жолооч нь эсэргүүцэж, хаалгануудаа дотроос нь түгжиж хэсэг байсны эцэст цагдаа нарын тусламжтай нээсэн байна.  Үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд тамхи байсан байна. Машин нь Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан бол машинд явсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг гэжээ.

Тамхинуудыг хураан авч, тоо үнэлгээг нь гаргахаар ажиллаж байгаа тухай Украины эх сурвалжид мэдээлсэн байна. Ийнхүү Монголын дипломат албаныхан дахин конторбандын хэрэгт холбогдож эх орныхоо нэр хүндийг сэвтүүллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 06 сарын 14 [43.231.114.1]

    ер нь томчууд гээд байгаа нөхдүүд энэ улс орныг сүйрүүлж байнадаа

  • Kk 2019 оны 06 сарын 14 [43.231.114.1]

    Sairan barigdag, sain bn. Manaid huul uilchlehgui tul gadaadad zovog,,,,

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.