Banner
Алдарт жүжигчин Николас Кэйж үлэг гүрвэлийн үнэт олдворыг Монголд буцаан өгөхөөр болжээ
0
2019/06/14

Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй Монголын Засгийн газар шүүхдэлцэж ялалт байгуулжээ. 2014 онд Бэвирли хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кейж дэлхийд хоёрхон байдаг Алиорамус хэмээх үлэг гүрвэлийн гавлын ясыг 260 мянган доллар буюу 720 гаруй сая төгрөгтэй тэнцэх мөнгөөр худалдан авчээ. Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Монгол улсын талд эргүүлэн өгөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажил жил гаруй үргэлжилсэн ч манай улс энэ сард багтаан үлэг гүрвэлээ буцааж авахаар болжээ. 

Уг хэргийн тухай БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Үлэг гүрвэлийн яс болон бусад олдворууд Нью Иорк хотноо хадгалагдаж байна. Энэ сарын сүүлээр эх орондоо авчрахын тулд манай ажлын хэсэг болон Америкт байгаа Монгол Улсын Элчин Сайдын Яам идэвхитэй ажиллаж байна" гэв.

Түүнчлэн жүжигчин Николас Кейж "Надтай адил энэхүү олдворыг худалдаж авахаар алдарт жүжигчин Леонардо Ди Каприо үнэ хаялцсан"  хэмээжээ. Тэрээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ.

Харин 2014 онд үлэг гүрвэлийг дуудлага худалдаагаар борлуулсан Эрик Прокоби хэмээх эр Америкийн хуулийнханд 20 гаруй үлэг гүрвэлийн олдвор илрүүлж тусалсан тул гурван сар хорих ял өгчээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.