С.Шагдаржав: Хятадаас 700 саяар авсан төмөр хашлагыг үндэсний үйлдвэрлэгчид 200 саяар хийх боломж байсан
2
2019/06/14

Нийслэлийн төв замын голоор байрлуулсан төмөр хашлага болон түүнийг тойрсон асуудал олны анхаарлын төвд ороод байгаа. Тодруулбал, дээрх төмөр хашлагыг нийслэлийн Засаг даргын захирамжаар 4850 ширхгийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон нь хэт үнэтэй байна гэсэн шүүмжлэл өрнөж буй.

Тэгвэл өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид болон Монголын зохион бүтээгчдийн холбооноос энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ хэрэв хотын удирдлагууд энэ асуудлаар дотоодын үйлдвэрлэгчдээ хандсан бол гурав дахин бага үнэ буюу 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан. 

Тухайлбал, Монголын зохион бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржав “Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна" гэсэн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер Л.Эрдэнэхүү Монголдоо хямд үнээр хийж болохоор байтал гадаадаас өндөр үнээр авсан нь хууль зөрчсөн хэрэг хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд Монголын зохион бүтээгчдийн холбооноос гомдол гаргаж байна.“Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос энэхүү шар хашааг 200 сая төгрөгийн өртгөөр хийх боломжтой гэсэн судалгаа гаргасан” хэмээсэн юм. 

Мөн тус хашлагыг гадаадаас импортолж авсан явдал нь:
- Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1, 10.2, 13.3
- Төрийн албаны тухай хуулийн 3.1.1, 5.1, 7.1.1, 7.1.6, 7.1.7, 37, 37.1.3
- Төсвийн тухай хуулийн 5.1.4, 6.5.4
- Шилэн дансны тухай хуулийн 1.1, 2.1 зэрэг заалтуудыг зөрчсөн гэж Монголын зохион бүтээгчдийн холбооноос үзэж буй гаа илэрхийлсэн. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • zochin 2019 оны 06 сарын 14 [43.231.114.1]

    mongoliin tor zasag gej ymar chachin sonin ulsuud baidag um???, yagaad jaachanch gesen undesnii uildverlegchichdee demjidgui um be???, ech oronch baij boldogui umuu???, buur chelech ch ug oldochgui um???

  • irgen 2019 оны 06 сарын 19 [49.0.135.154]

    mongoliin tur gj estoi ergvvtsen hdn teneg uwguchvvdeer dvvrtsen gazar yma hujaa ruu hamag munguu ursgaad ergvv malnuud ingeheer chn ard tvmen uls eh oron yaj hugjihin be dandaa umhiirsen hujaa narig l demjeed bgaazde mongol ulsiin mahnii zah zeeliig hujaa nar atgatsan ted l meddeg bolson bhin tur yu bdj baidagin boloo 4 jil tutamd eeljileed idej uugad iim nowshnuudig dahin bitii songo er n 76 nowshnuudig boliulwal taarna erunhiilugchin zasaglaltai bolwol harin ch hugjih bhda ene 76 gaa eeljilj ideed hamag baylag duuslaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.