Өөжинмед эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө үнэ төлбөргүй үйлчилж байна
0
2019/06/15

Монголын томоохон үр шилжүүлэн суулгах төвүүдийн нэг болох “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” нь үүсгэн байгуулагдаад 4 жил болжээ. Тэд 2 жилийн өмнө “100 хүүхдийн баяр”-аа нижгэр тэмдэглэж байсан бол өнөөдөр тэдний хамт олны хичээл зүтгэлээр гэр бүлдээ баяр баясал болон мэндэлсэн хүүхдийн тоо хэдийнээ 400 давсан байна. Тус төв нь 4-н жилийн ойн баярын хүрээнд “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийг сохирхсон хүн бүхэнд нээлттэй өдөрлөгийг 2019 оны 6 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр тус өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийн үйл ажиллагаатай танилцах, үргүйдэлтэй холбоотой ганцаарчилсан зөвлөгөө болон "Эр бэлгийн эсийн шинжилгээ", тус төвд карттай үйлчлүүлэгчид "Умайн хүзүүн эсийн шинжилгээ"-г үнэ төлбөргүй өгөх боломжтой юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.