Banner
Дэлхийн 18 улсад "The Hu" хамтлагийн фэн клуб байгуулагджээ
4
2019/06/18

Европын улс орнуудад аялан тоглолтоо хийж буй "The HU" хамтлаг өвөрмөц өнгө төрхөөрөө олны анхаарлыг эрхгүй татаад буй. "Хүннү Рок" гэсэн цоо шинэ урсгалыг бий болгож тус хамтлагийг дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалах хамтлаг болгохоор ажиллаж буй продюсер Ж.Дашдондог АНУ-ын "Eleven Seven" хөгжмийн компани болон "WME" агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. 

Тэрбээр хамтлагийнхаа тухай "Лебелүүд маань "The HU" хамтлагийг дэлхий дахинаа алдартай болно гэж хараад бидэнтэй гэрээ хийсэн. Одоогийн байдлаар бид нэлээн сайн явж байна. Үүнээс ч илүү хүчтэй, үүнээс ч олон хүн таньдаг хамтлаг болоосой гэж би хүсэж байгаа. Бид хүн төрөлхтөнд эцэг эх, эх орноо хайрлах, байгаль дэлхий, газар шороогоо хайрлах, эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэж байгаасай гэдэг үүднээс хүмүүст итгэл найдвар өгөх гэж уран бүтээлээ хийж байгаа. Манай дууг насны хязгааргүй сонсож болно. Нийтдээ 18 оронд манай хамтлагийн фен клуб байгуулагдсан байна. Бид хүмүүсийг өөртөө итгэх итгэл, амьдрах итгэлийг олж аваасай гэж хүсэж байгаа" хэмээсэн байна. 

Тус хамтлагийн нэр бүхий бэлэн хувцас хэдийнээ худалдаанд гарч эхэлсэн бөгөөд 20-40 еврогийн өртөгтэйгөөр борлуулагдаж байгаа ажээ. Хамгийн анхны цомог болох "Gereg"-ийнхээ нээлтийг АНУ-д хийхээр зэхээд буй тэд саяхан "The HU" нэртэй пянз гаргасан нь олон ч хүний анхаарлыг татсан. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Uup 2019 оны 06 сарын 18 [77.111.247.35]

    янзтай

  • Chuluun 2019 оны 06 сарын 18 [5.62.61.30]

    сайхан байна

  • зочин 2019 оны 06 сарын 20 [124.158.109.140]

    сайн байна...амжилт хүсье

  • 111 2019 оны 06 сарын 21 [103.14.38.134]

    гоё гоё амжилт

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.