Banner
"Шар" Энхээ хэмээх Э.Энхбатыг гэрээс нь баривчилжээ
1
2019/06/18

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Монгол Улсын иргэн Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулж байсан ба БНХАУ-ын талаас дээрх этгээдүүд нь ээлжит тээвэрлэлт хийж Монгол Улсын хилээр орсон гэх мэдээллийг ирүүлсэн байжээ.

Шалгалтын ажиллагааны дүнд нийслэлийн Хан-Уул дүүрэг 11-р хороонд байрлах Э.Энхбатын гэрээс дээрх гурван этгээдийг баривчилсан аж. Баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь биед халдахыг завдсан учир тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаад батлан даалтад гаргажээ.

Энд дурдахад, Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж, 1.6 жил шоронд сууж байжээ. Тэрбээр хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан болон хар тамхи мансууруулах бодисын хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байсан рецедив хэрэгтэнд тооцогддог ажээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Zochin 2019 оны 06 сарын 20 [172.58.19.38]

    Baliar hog.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.